Хасбанк гэмтлийн эмнэлэгийн дахин нэг тасгийг засаж тохижуулж өглөө

2017-12-01

 АНУ-д төвтэй Каргилл компанитай хамтран Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн “Нэгдсэн мэс заслын тасаг”-ийг орчин үеийн эмнэлэгийн стандартын дагуу бүрэн засаж тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөр хоногт дунджаар 370 орчим хүн үйлчлүүлж, 30-40 хүн хэвтэж, мөн тооны яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа хийгддэг бөгөөд нэгдсэн хагалгааны тасгийн хагалгааны 7 өрөө /блок/ нь багагүй хуучирсны дээр сүүлийн жилүүдэд ачаалал эрс нэмэгдээд байсан билээ.

ХасБанк Каргилл компаниудын санхүүжилтээр нэгдсэн хагалгааны тасгийг засаж тохижуулаад зогсохгүй дахин 2 хагалгааны өрөөг шинээр байгуулж, эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн, элдэв нян бактер орохоос бүрэн тусгаарлагдсан вакум орчин, автомат хаалга бүхий 9 хагалгааны өрөөтэй болсонд тун их талархалтай байгаагаа тус эмнэлэгийн удирдлагууд болон хамт олон илэрхийлж байсан бол,

ХасБанкны Ерөнхий захирал Г.Амартүвшин нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ

“Маш их ачаалалтай ажиллаж буй алтан гартай эмч нарынхаа ажиллах орчныг сайжруулахын зэрэгцээ хамгийн гол нь өвчтөнүүдийг эрүүл, аюулгүй, орчин үеийн тоноглогдсон орчинд хагалгаа хийлгэх боломжоор хангахыг зорьсон.

Бидний зорьсон ажил ийнхүү амжилттай болсноор гэмтлийн өндөр чадвартай эмч, сувилагч нарыг олон хүний амь насыг аврахад ихээхэн дэмжлэг болж буй гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмэр оруулж,  нэгдсэн мэс заслийн тасгийг дэлхийн жишигт хүргэхэд хамтарсан Каргилл компанийхандаа монгол хүн бүрийн өмнөөс маш их баярлалаа.” хэмээн онцолж байлаа.

 

“Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин” бүрдүүлэхээр зорин ажиллаж буй тус эмнэлэгтэй ХасБанк өмнө нь мөн хамтран ажиллаж байсан бөгөөд тус эмнэлэгийн “Ясны үений гэмтлийн I тасаг”-ийг өөрийн хөрөнгөөр бүрэн засаж тохижуулан өнгөрсөн 8-р сард хүлээлгэн өгч байсан билээ.

Каргилл компани нь хүнс хөдөө аж ахуй, санхүү, аж үйлдвэрийн салбарт 150 жилийн туршлагатай, дэлхийн 70 гаруй улс оронд бүтээгдэхүүн үйлчилгээгээ түгээхийн зэрэгцээ байгаль орчны нөлөөллийг багасгах, өөрийн амьдарч, ажиллаж буй нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажилладаг үндэстэн дамнасан бүтээн байгуулагч юм.

Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн дээдлэгч ХасБанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд цаашид ч томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр байх болно.

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй