2017-12-01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр холбогдох албаны хүмүүсийг дагуулан Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн агаарын бохирдол ихтэй газруудад ажиллав. Тэрбээр энэ үеэр Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулав. Мөн утаанаас сэргийлэх аргыг ч санал болголоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ард иргэд маань үр хүүхдээ хамгаалахын тулд маскийг байнга зүү. Энэ маскийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа. Энэ маск агаарын бохирдлыг 70-90 хувиар хамгаалж байгаа. Тиймээс энэ маскийг гэр бүлдээ авч, зүүж ашиглах ёстой. Энэ бол таны амь насанд хохирол учруулж байгаа агаарын бохирдлоос хамгаална” хэмээн амны хаалтыг чамгүй сайн сурталчлав.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд