Өнөөдөр

2017-12-01

12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДӨР
1. Өнөөдөр бол жилийн 335 дахь өдөр бөгөөд он дуусахад 30 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
3. Билгийн тооллын 13, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2447.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.10, юань 370.00, вон 2.22 төгрөг байна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД: 
1. СХД-ийн 22-р хороо Дотоодын цэргийн 05 дугаар анги дээр 11.40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн "Цэргийн тангараг" өргөх ёслолын ажиллагаа болно.
2. 11.00 цагт Улсын их хурлын дэд дарга асан Л.Цогийн "Торгоны зам аюулгүй хөгжлийн судалгааны академи"-н ТББ-н номын нээлт болно.
3. 16.00 цагаас UB palace Royal танхимд Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс алба хаагчдын ар гэрийнхэнтэй хийх уулзалт өдөрлөг болно.
4. "Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт онол, практикийн бага хурал Корпорате зочид буудлын "Улаанбаатар танхимд 09.00- 13.00 цагийн хооронд болно.
5. 14.00 цагт Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Олон улсын хурлын танхимд "Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
6. Захирагчийн ажлын алба "А заал"-нд 11.30 цагт НИТХ-аас нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөлийг байгуулсан талаар мэдээлнэ.
7. "Бид сэргийлж чадна. Харин та..." 10 хоногийн аяны нээлт Төмөр Замын дээд сургууль дээр 09.00 цагт болно. 
ЭНЭ ӨДӨР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД: 
1. Энэ өдрийг дэлхий нийтээр ДОХ өвчний халдварын тархалтын эсрэг өдөр болгон тэмдэглэж байна.
2. 1995 онд АНУ-ын алдарт дуучин Франк Синатрагийн эд зүйлийг дуудлага худалдаанд оруулж, нийтдээ 2.072.000 сая доллараар зарагдаж байжээ.
3. 1896 оны энэ өдөр Зөвлөлтийн цэргийн жанжин Георгий Жуков мэндэлж байжээ.
4. 1994 онд анхны иргэний агаарын тээврийг үүсгэн санаачилж байжээ. 
5. 1941 онд Их Британичууд Малайз руу довтолсон Японы эмпиралистуудын эсрэг дайн зарлахаа мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй