БНАСАУ АНУ-д цохилт өгөх хүчин чадалтай пуужин бүтээснээ зарлалаа

2017-11-30

Лхагва гарагт БНАСАУ-аас АНУ-д цохилт өгөх хэмжээний хүчин чадалтай, шинэ төрлийн тив алгасагч баллистик пуужинг амжилттай туршсан талаар БНАСАУ-ын алдарт хөтлөгч Ри Чун Хи үндэсний телевизээрээ дамжуулан зарлажээ. Лхагва гарагт шилжих шөнө Пёняны ойролцоо хөөргөсөн Хвасон-15 хэмээх тус пуужин нь Хойд Солонгосын туршсан хамгийн хүчтэй баллистик пуужинд тооцогдож байгаа юм. БНСУ-ын телевизийн мэдээлснээр пуужин 4,475 кмын өндөрт хөөрсөн бөгөөд 950 км зайг туулж 54 минутын дараа Япон тэнгист унажээ.

Сүүлд есдүгээр сарын 15-нд хийж байсан туршилтын пуужин нь Япон улсын дээгүүр өнгөрч байсан бол харин энэ удаагийнх Японы хойд эргээс 250 -зайд унасан гэж албаныхан мэдээлсэн байна. Харин Япон улсад хохирол учруулсан зүйл байхгүй байгаа талаар Японы Кёодо мэдээллийн агентлаг уламжилжээ.

БНАСАУ нь бусад улс орнуудын зүгээс үзүүлж буй хориг арга хэмжээг үл харгалзан цөмийн болон алсын тусгалт пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Пуужингийн туршилт хийж байгаа гол зорилго нь АНУ-д цохилт өгөх хүчин чадалтай цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин гаргаж авах гэдэг дээр олон улс санал нэгтэй байсан ч богино хугацаанд ийм аюултай хэмжээнд хүртлээ ахиц дэвшилт гаргасан нь гэнэтийн явдал болж Өмнөд Солонгос болон Америк зэрэг улс орнуудыг багагүй цочирдуулаад авчээ.

“Хэрэв Хойд Солонгос улс тив алгасагч пуужингаа боловсронгуй болговол асуудал нэгэнт хяналтаас гарна гэж санаа зовниж байна” гэж БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ нар Хойд Солонгост үзүүлэх хориг арга хэмжээгээ улам чангатгах шийдэлд хүрсэн бөгөөд БНХАУ-ыг ч мөн энэ асуудлыг шийдэх тал дээр арга хэмжээ авахыг уриалсан байна.

“Лхагва гарагт БНАСАУ-ын хөөргөсөн баллистик пуужин дэлхийн хаа ч хүрч чадахаар аюултай хэмжээнд очсоныг тэдний энэ удаагийн пуужингийн туршилт баталж байна. Энэ бол дан ганц ану болон БНСУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл биш харин дэлхий нийтийн энх тайван байдалд аюул заналхийлэл учруулсан үйл явдал боллоо” гэж АНУ-ын Батлан Хамгаалахын Сайд Жеймс Мэттис мэдэгджээ.

Харин БНАСАУ-ын зүгээс энэхүү үйлдэл нь АНУ-ын империалист үзэлтнүүдээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэмээн мэдэгдсэн бөгөөд улс орных нь эрх ашигт халдахгүй бол айх аюул байхгүй гэжээ. Түүнчлэн энх тайвныг дээдэлдэг орны хувьд дэлхийн амар амгалан байдлыг хадгалахын төлөө чадах бүхнээ хэмээн мэдэгдсэнийг BBC агентлаг уламжилсан байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй