Т.Халиунаа отгон ТОП боллоо

2017-11-30

Т.Халиунаа отгон топ модель боллоо

“Гоёл-2018” наадмын хаалтын үйл ажиллагаа өчигдөр орой СТӨ-нд болж загварын ертөнцийнхөн шилдгүүдээ шалгарууллаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадмын загварын долоо хоног энэ сарын 24-26-нд “Blue Sky”-д явагдсан юм.



 

Энэ жилийн наадмын топ моделиор Туяацэцэгийн Халиунаа тодорсон бөгөөд түүний шагналыг топ модель Э.Одгэрэл гардууллаа.  Тэрбээр шагналаа гардан авсныхаа дараа "Би анх 2000 оноос загвар өмсөж эхэлсэн. 17 жилийн дараа топ моделийн шагналыг хүртлээ. Энэ нь надад асар их хүч хөдөлмөр, тэвчээрээр ирсэн шагнал. Маш их баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Гоёл-2018 наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Өдөр тутмын , спорт амралтын хувцасны шилдэг дизайнер: “Only one” брэндийн дизайнер Т.Энхтөр, Г.Бямбацэрэн
Гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Зосон брэндийн дизайнер Б.Шийлэгмаа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: “Эртний монгол хийц” компанийн дизайнер Д.Уранцэцэгп
Уран сэтгэмжийн загварын шилдэг дизайнер: “Бажуна урлан” брэндийн дизайнер Б.Батсүх
Шилдэг зохион бүтээх товчоо: “Сити” их сургууль
Нэрт дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит шагнал: “Гоо-Од” салоны дизайнер н.Долгормаа
Мэргэжлийн топ байгууллагын шагнал: “Шилмэл загвар” компани
Шилдэг залуу дизайнер: Ч.Болормаа
Шилдэг загвар өмсөгч: Ш.Хишигбат, Д.Шүрэнцэцэг
Дэд байрын шагналт модель: Н.Сайнзаяа
Шилдэг фото модель: Н.Бадмаараг, Б.Батцэцэг
Шилдэг make-up artist: “SS make-up” группийн н.Сонинхүү
Шилдэг үсчин: “Хос шагай” салоны үсчин Б.Хосбаяр
Шилдэг фото зурагчин: Ч.Ганбат
Шилдэг загварлаг маскны дизайнер: Б.Энх-Оч, О.Оюунтөгс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй