2017-11-29
БОАЖЯ-наас “Байгаль орчны мэдээллийн бэлэн байдал” сэдвээр үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалт нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Байгаль орчны байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Байгаль орчны тайлан гаргах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжил, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чиглэсэн даян дэлхийн болон үндэсний тогтвортой хөгжил, байгалийн баялгийн хэмнэлттэй, зохистой, хэрэглээтэй, байгальд хамгийн бага сөрөг нөлөөтэй, байгаль орчинд ээлтэй технологид тулгуурласан ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй байгаль орчны мэдээллийн өнөөгийн болон ойрын ирээдүйн хэрэгцээ, шаардлага, бүрдүүлэлт, хүртээмж, бэлэн байдалд үнэлгээ өгөх, тулгараад буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гарцыг тодруулах зорилготой юм. Уулзалтаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож нэн тэргүүнд бүрдүүлэх шаардлагатай мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг хангах, чанарыг сайжруулах, мэдээ бүрдүүлэх чадавхыг сайжруулах арга зам, цаашид авах арга хэмжээг харилцан хэлэлцэж тодорхойлсон юм.
Эх сурвалж: MNE.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд