2017-11-29
Японы сүмо бөхийн Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сард нутаг нэгт залуу бөх Таканоива А.Баасандоржийг үдэшлэгийн үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цохиж, зодсон нь дуулиан тариад байгаа билээ. Харин өнөөдөр Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний дэвжээний багш, ояката Исэгахама мэдэгдлээ. Харумафүжиг гаргасан өргөдлийг багш нь өнөөдөр Сумогийн холбоонд хүргэж өгөх гэж буйгаа ч мэдээлсэн юм. Уржигдар Ёкозунагийн зөвлөл хуралдаж түүнд хамгийн хүнд шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн саналд зөвлөлийн гишүүд санал нэгдээд байсан юм.
Гэвч Харумафүжи ийнхүү цагдаа, шүүхийн дүгнэлт эцэслээгүй байхад асуудлыг хаахыг хүссэн бололтой. Үүнтэй зэрэгцэн Таканоива А.Баасандоржийн төрсөн ах Таканоивагийн толгойны гэмтлийг ил болгожээ. Тэрбээр, “Миний ганц өнчин дүүг өмөөрч дуугарсан Монголын сумо бөхийн холбоонд баярлалаа” хэмээн энэхүү зургийг Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр луу явуулсан байна. Зурагнаас харахад Таканоива А.Баасандорж толгойдоо арваад оёдол тавиулсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд