Эрээн хотын дунд сургуульд 350 гаруй монгол хүүхэд сурч байна

2017-11-29

УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг энэ сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллажээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласан байна.

УИХ-ын гишүүн, хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрч чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж буй энэ үед тус Ажлын хэсэг сар орчмын хугацаанд дээрх дөрвөн хуулиудын хэрэгжилт дээр ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан.

Түүнчлэн нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалд 2018 онд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг Ажлын хэсэг таван тэрбум төгрөгөөр батлуулж чадсан. Энэ ажлыг зөвхөн төр дангаараа бус төрийн бус байгууллагууд болоод хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг Консул Ч.Амарболдтой уулзах үеэр онцоллоо.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь Эрээн хотын Намын дарга Тиан Юүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд хил дамнасан гэмт хэргийг саармагжуулах, мөн Замын-Үүд, Эрээн хотын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмолжуулах болон бусад сонирхсон асуудлаар санал солилцож ярилцлаа.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар Ажлын хэсэг үргэлжлүүлэн Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын 1-р дунд сургууль /Эрээн хотын олон улсын хэлний сургууль/-ийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн сурах орчин, анги танхим болон хүүхдийн дотуур байрыг үзэж сонирхов.

Тус сургууль нь 2006 онд байгуулагдсан ба 1600 гаруй сурагчтай, нийт 1700 мянган мкв талбайд 26 барилга байгууламж баригдсан бөгөөд Монгол Улс болон ОХУ-ын боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар бага, дунд, ахлах бүлэгт нийт 350 орчим монгол хүүхэд суралцаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Шүрэнчимэг:2019-08-23 17:30:19
Хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм мэдээлэл өгч туслаач
Шүрэнчимэг:2019-08-23 17:30:17
Хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм мэдээлэл өгч туслаач
Шүрэнчимэг:2019-08-23 17:30:05
Хүүхдээ сургуульд оруулах гэсэн юм мэдээлэл өгч туслаач
Ө:2019-04-11 05:49:10
Энэ сургуулийн дугаар хэд вэ

ЦАГ АГААР

  • Пүрэв
    °C/°C
  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй