“Хаадын гэр” компани Европийн Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас өндөр үнэлгээ авлаа

2017-11-28

Европийн Сэргээн Босголт Хөгжлийн банк нь Монголын ЖДҮ-дэд санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэн, эдийн засгийг төрөлжүүлэх үйл ажиллагааг дэмжих шинэ хөтөлбөрийг 2016 оны зургаадугаар сараас эхлүүлсэн билээ. Энэхүү хөтөлбөр эхлээд дөнгөж жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч эхний үр дүн нь маш амжилттай гарчээ.

Өнгөрсөн жил ЕСБХБанкны шинэ хөтөлбөрт хамрагдаж дэмжлэг авсан “Хаадын гэр” ХХК-ийн үйлдвэрийн байранд тус банкны ЖДҮ-ийн санхүүжилт, Хөгжлийн газрын захирал хатагтай Надиа Пэткова хүрэлцэн ирж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрээр:

“Манай төслийнхөн гэрийн тавилга үйлдвэрлэдэг компани дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана гэж надад тайлбарласан. Тухайн үедээ би их өөр төсөөлөлтэй байсан. Гэтэл яг үйлдвэрлэлийн явцтай танилцаад үнэхээр их гайхлаа. Монголын өв соёлыг дэлхий нийтэд танилцуулах жишиг компани бол “Хаадын гэр” мөн” гэж би батлан хэлмээр байна гэсэн юм.

Үндэсний гэр урлал, гэрийн тавилга, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хаадын гэр” компани 100 хувь гар аргаар урласан, уран нарийн хийц бүхий гэр, гэрийн тавилга худалдаалдаг байв.

Тус компани 2016 онд ЕСБХБанкны хөтөлбөрт хамрагдан “Брэндартэ” маркетингийн зөвлөх компаниас үйлчилгээ авч бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд брэндийнхээ концепцийг шинээр бүрдүүлжээ.

Харин одоо “Хаадын гэр” компанийн тансаг тавилгыг ямар ч орон сууцанд амьдардаг хүмүүс орчин үеийн тавилгатайгаа хослуулан интерьерийн шинэлэг хэв маягийг бүрдүүлэх боломжтой болж зах зээлд танигдаад байна.

“Хаадын гэр” компанийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ

“Бид цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ урладаг. Үндэсний хэв шинжийг орчин үеийн өнгө аястай нийцүүлэн урласан бүтээлүүд маань айл гэрт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлээд зогсохгүй үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхүйц хосгүй үнэ цэнтэй байдгаараа онцлог юм” гэлээ.

Мөн тус компани бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж, олон улсын үзэсгэлэн яармагуудад амжилттай оролцон экспортод гарах хаалга нь нээгджээ. Тухайлбал өнгөрсөн сард ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол-Хятадын хамтарсан хоёрдугаар экспод Хаадын гэр компани амжилттай оролцож, тэдний урласан "Хүннү гэр"-ийг ӨМӨЗО-ны Төв номын сан худалдан авч номын сангийн том танхимдаа байрлуулан “Эрдэмтэн мэргэдийн чуулах өргөө” болгон тохижуулсан байна.

ЕСБХБанкны хөтөлбөр нь маркетинг, санхүүгийн удирдлага, стратеги зэрэг өргөн хүрээнд өрсөлдөх чадвар сайжруулах төслүүд дээр ЖДҮ-ийг орон нутгийн зөвлөхтэй хамтран ажиллахад туслан чадавхыг бэхжүүлэх, ноу-хау хүртээмжийг дээшлүүлэх боломжийг олгож буйгаараа онцлог юм.

ХААДЫН ГЭР ХХК

 

 

 

 

 

 

Эх сурвалж: IKON.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй