Д.Онон: Хурдны чиглэлийн азаргаар азарга тавьж байгаа учир хөнгөн ястай, жижиг биетэй адуу их гарч байна

2017-11-23

Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононтой ярилцлаа. Тэрбээр залуу уяачдад зориулж зөвөлгөө өгсөн юм.  

 

-Өмнө нь болон одоогийн хурдан морины уяа сойлго хэр зэрэг өөрчлөгдсөн гэж та боддог вэ?

-1990-ээд оны сүүлч үед өвс ногооны гарц жаахан тааруухан байлаа. Тэр үед морины уяаг хөлс, тар гээд л уячихдаг байсан. Тэгэхээр мориндоо яагаач үгүй эрт сэтгэл суулгачихдаг байлаа. Эрт сэтгэл суучихсан адуу чинь наадмын үеэр хүүхэд авч давхиад хэцүү байсан л даа. Энэ аргыг арай өөрчлөөд, хөлсийг нь бага авч, давхилыг нь их, сэтгэлийг нь тогтоож уясан юм. Ер нь морь уяна гэдэг чинь сэтгэлийг нь дарж, тогтоох л юм шүү дээ. Уяа нь зөв морь бол унтаад, эсвэл их идээд л байдаг. Ийм морь биендээ ямарч зовиургүй байна гэсэн үг. Урьд бол цагаан өвсөөр л уядаг байлаа. Наадам ч цөөхөн байсан. Одоо бол уяа морь жилийн дөрвөн улирлын турш гар дээр байна. Морь уяна гэдэг морио уралдаж сургах, амьсгааг нь зөв задлах, эрүүл байлгах л юм шүү дээ. Ер нь хүн морь уяж байх явцдаа өглөө болгон уяан дээрээ очиж, уяа морьдоо ажиглаж байх хэрэгтэй. 

-Одоо зүүн зүгийн адууг хурдан гээд л Сүхбаатар руу хошуурч байна. Урьд нь Галшар адуу гэдэг байсан. Ер нь зөв үржүүлэг хийснээр дундаас нь сайн адуу гараад байна уу. Эсвэл зүүн зүгийн адуу үнэхээр хурдан байгаад байна уу. 

-Монгол адуу шиг тэсвэр тэвчээртэй, онд орох чадвартай амьтан ховор. Хурдны чиглэлийн адууг чинь Галшар адуу гээд гаргачихсан шүү дээ. Галшар адууны тарж дэлгэрсэн нь Сүхбаатарт тархаад одоо хурдалж байна. Газар газрын олон адуу авч ирээд дундаас нь сайн юм тэр болгон гарахгүй. Адууг цөм дотор нь барьж байх ёстой юм. Нэг удмын адууг гурав дөрвөн үе явуулж байгаад, дөрөв тав дахь үе дээр нь буцаагаад цусанд нь нийлүүлэх ёстой юм л даа. Тэгэх юм бол цөм дотроо хурдныхаа генийг барьж байх ёстой. Хоёр талаасаа тавь тавин хувийн цустай болж байгаа юм. Ахиад өөр цусны адуутай нийлүүлэхэд 25 хувь болоод л тасалдана. Хурдны чиглэлийн адууны цус орж байж л хурдан адуу гардаг юм. Бидний өмнөх үед Галшар адуу хурдалж байсан. Харин бидний үед тойруулга адуу хурдалж байлаа. Миний бодлоор Галшар адуу руу хүн бүхэн хошуурч байх үед тойруулгаас хэдэн үрээ аваачиж цусыг нь сэлбэсэн бол өдийд хурдалдгаараа хурдалж байх ёстой байсан юм. Ганцхан сумын хэмжээнд байгаа юм болохоороо амархан юм байна билээ шүү дээ. Одоо Сүхбаатарынхан их сорчилж зарж байна. Одоохондоо тэсээд л байна. Гэхдээ малчид их ухаантай улс шүү дээ, хурдаа авч үлдэхээ мэдэж байгаа байх.

-Саяхан болсон уяачдын хурлаар эрлийз адуунд стандарт тогтоох тухай ярилцсан байсан ... 

-Тиймээ. Эрлийз гэдэг үг ярианы хэлэнд л байдаг юм. Уул нь “Шинэ Монгол адуу”, “Сайжруулсан Монгол адуу” гэж бичих хэрэгтэй. Ингэж хэвшвэл сайн юм. Сая уяачдын хурлаар шийдвэр гарлаа. Хурдны чиглэлийн адуундаа нэг стандарт тогтоогоод тэрэндээ таарсан адуу бол уралдаж болно гэсэн үг. Хүний адууг тамгаар нь ялгачихаад байсан. Адилхан эрлийз адуу мордуулахад манайхыг тамгаар нь хүртэл ялгачихаад байсан шүү дээ. Уяаны морьдын үед хэл ам хийх хамгийн буруу. Монголын морин уралдаан бол өв уламжлал, эрчүүдийн цагаан өрсөлдөөн шүү дээ.

-Ойрын 20-иод жил өө өгөөгүй дөрвөн их насны морь төрсөн гэдэг. Д.Ханддоржийн хонгор халзан, Ц.Доржсүрэнгийн хээр, таны хээр морь, сангийн сайд асан Ч.Улааны зээрд гээд энэ дөрвөн морийг нэрлэдэг юм байна билээ. Одоогоор таны бодлоор сайн их насны морь, азарга хоёр төрж байна уу?

-Одоо бол ерөнхийдөө адуу жижгэрчихлээ шүү дээ. Х.Бат-Эрдэнийн хүрэн морь, Улс халзан эд нар бол хурдны чиглэлийн яс хөнгөнтэй адуунууд юм. Тэрнээс аварга хийцтэй адуу ч ондоо л доо. Сүүлийн үед адуу давжаарч жижгэрсэн нь Орос руу агтанд адуугаа их сорчилж явуулсантай холбоотой. Оросууд дандаа бага насны адууг шилж, өндөр нь 130- 135 см-тэй адууг авдаг байж л дээ. Түүнээс 125-130кг мах гардаг байж. Дандаа сорчилж адуунаасаа өгсөөр байгаад монгол адуу жижгэрчихсэн. Түүнээс биш дээхнэ үед морь шиг , морь шиг гүүнүүд наадам дээр унаад явдаг байлаа. Сайн адуу төрүүлэхийн тулд эхлээд гүүгээ бэлдэх ёстой. Тэгэхээр том товируун аман хүзүү, түүшүү сайтай, эрүүний зуулт яс томтой азаргыг сонгож тавих хэрэгтэй. Одоо бол хурдны чиглэлийн азаргаар азарга тавьж байгаа учраас хөнгөн ястай, жижиг биетэй адуу их гарч байна. 

-Наадмын дараа уяа морьдыг усанд их уядаг болсон. Анх уяа морьдыг усанд уясан хүн бол та шүү дээ. Усанд уях нь цээж муутай адуунд хэр байдаг вэ? 

-Хөлд нь цус буусан, дотор эмгэгтэй адууг 6-7 хоног өвдөгнөөс доош татахаар харгиатай усанд зогсоох хэрэгтэй. Түүнээс уралдсан болгоныг уяж болохгүй ээ. Цээж муутай адууг усанд уях хэрэггүй байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй