Я.Содбаатар: Өнөөдрийн байдал цалин нэмэх боломжийг олгохгүй байна

2017-11-22

2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-ын чуулганы  хуралдаанаар  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг  баталсан юм.  Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Гэвч төрийн албан хаагчдын цалин нэмэх хөрөнгийг төсөвт тусгасангүй. Энэ талаар хууль тогтоогчдын байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: -2017 оны гуравдугаар сард ОУВС, Засгийн газрын хамтран байгуулсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөр цалин нэмэхийг хориглосон юм.   Мөн ОУВС-аас нэг удаагийн л арга хэмжээ ав гээд байгаа. Тэгэхээр үлдсэн  ганц гарц нь нэмэгдэл тэтгэмж  эсвэл  ажлын үр дүнгийн урамшуулал гэсэн хэлбэрээр л өгч болно гэсэн үг. Үүнээс өөр ямарч боломж байхгүй байна. Тэгэхээр 2019 он хүртэл цалин нэмэх ямарч боломж байхгүй гэдгийг багш нар маань ойлгох хэрэгтэй. Хэрвээ хэлэлцээрээ зөрчөөд цалин нэмбэл ОУВС хөтөлбөрөө татна. ОУВС хөтөлбөрөө зогсоовол зээл тусламж авч чадахгүйд хүрнэ. Тэгэхээр хоолойн дээр тулсан өрөө хэрхэн төлөх үү гэсэн хүндрэл учирна. Он дөнгөж гараад Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх гэж байна. Үүнийг төлөхөд ОУВС-аас тусламж авахаар аргагүй байдалтай байгаа. Тийм учраас аль аль талдаа ойлголцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: -Төсвийн давсан орлого бол байгаа. Цалин нэмэхийн тулд давсан орлого ашиглана гэвэл эдийн засгийнхаа макро тогтворжуулалтыг бий болгохыг зорьж гэж байгаа өнөөдрийн цаг үед буруу бодлого болно оо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: -Бидэнд цалинг шаардлагын дагуу нэмээд ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах эсвэл цалинг огт нэмэхгүй  байгаа түвшинд нь хадгалан  үлдэж ОУВС-аас санхүүгийн дэмжлэг, туслалцаа авах гэсэн хоёр сонголттой байгаа. ОУВС-ийн өргөтсөн хөтөлбөрөөс гарвал ямар хохиролтой вэ гэдгийг бас тэр болгон хүмүүс ярихгүй байна.

Монгол Улсын төсвийн алдагдал бараг 2.4 их наяд орчим төгрөгт эргэлдэж байна. Төсвийн алдагдал гэдгийг жирийн иргэд тэр бүр анхаарахгүй байгаа байх. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зургаан төгрөг олоод найман төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн үг л дээ. Үлдсэн хоёр төгрөгөө хаанаас олж байгаа гэвэл дотооддоо  бонд гаргах замаар төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлж, цалин, тэтгэвэр тэтгэмжийг олгож, төрийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явуулах бүр зардлыг олж байгаа юм. Тэгэхээр  ямар сонголт нь дээр  байх вэ гэж  хүмүүс  харьцуулан үзэж, улс орныхоо нөхцөл байдлыг ойлгоосой л гэж  хүсч байна.

УИХ-ын гишүүн  Я.Содбаатар: -Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлагатай байгаа. Гэвч өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал  цалинг нэмэх боломжийг олгохгүй байна.  Өнөөдөр төрийн албан хаагчдын  жилийн нийт цалингийн сан гэхэд 1 их наяд 800 тэрбум төгрөг. 10 хувиар нэмнэ гэвэл жилд 180 тэрбум, 20 хувь гэвэл 360 тэрбум, 30 хувь гэвэл 540 тэрбум төгрөг шаардлагатай болно. Ийм хэмжээний мөнгийг төсөвт суулгая гэхээр төсөв ачаалалаа даахгүй ээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй