Ч.Хатанбаатар: Цирк арай унтарчихаагүй байна...

2017-11-21

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе

-Баярлалаа

-Бидэнд сүүлийн үеийн үйл ажиллагаа болон өсвөрийн циркчдийн наадмын талаар яриач?

-Сүүлийн үед манайх Монголын циркийн ирээдүй болсон өсвөрийн циркчдэд анхаарал хандуулан ажиллаж байна. Саяхан өсвөрийн циркчдийг хооронд нь танилцуулах, биенээсээ туршлага солилцох зорилгоор Дундговь аймагт Өсвөрийн циркчдийн гурвадугаар наадмыг амжилттай зохион байгууллаа. 180-аад хүүхэд оролцсон бөгөөд багш дасгалжуулагч нийлсэн 230-аад хүний бүрэлдэхүүнтэй наадам болж өндөрлөлөө. Монголын циркийн ирээдүй хаашаа чиглэж, ямар түвшинд хөгжиж байна, циркийн төрлүүд хэрхэн хөгжиж байна, улмаар цаашдын чиг хандлагаа тодорхойлоход хэрэгтэй нэлээн олон асуудлыг дэвшүүлэн хэлэлцлээ.  Үүнийг бид Монголын циркийн хатан болсон Цэнд-Аюуш гуайн мэндэлсний 90 жилийн ойн баярын хүрээнд түүний хийсэн их үйл хэргийг үр хойчид нь өвлүүлэн үлдээх зорилгоор хийлээ.  Мөн бид энэ ойн хүрээнд Цэндээ багшийнхаа амьдрал, уран бүтээлийг харуулсан 100 гаруй түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг нээн гурав хоногийн турш олон нийтэд үзүүллээ. Үүнд үе үеийн циркчид энэ агуу хүний түүхтэй танилцаж хэзээнээс хэзээг хүртэл ямар уран бүтээлүүд туурвисныг, Монголын циркээр дамжуулж Дэлхийд эх орноо хэрхэн сурталчилсныг түүхэн гэрэл зургуудаар үзүүлсэн сайхан ажил болсон.

-Та бүхэнд амжилт хүсье! Цирк гэдэг бол бидний чадахгүй, зориглож зүрхлэхгүй зүйлсийг харуулдаг эр зоригийн урлаг. Тиймээс та энэхүү циркийн ирээдүйн хөгжлийг хэрхэн дүгнэж байна?

-Ирээдүй бол байгаа. Байх ч ёстой. Циркийн энэхүү салбарт 77 жилийн хугацаанд асар олон хүний хөдөлмөр, зүрх шингэлээ. Энэ бол маш том урлаг. 77 жилийн хугацаанд энэхүү урлаг маань мэргэжлийн түвшинд хүрнэ гэдэг том амжилт. Цирк арай унтарчихаагүй байна. Тэгэх ч ёсгүй. Унтраахгүйн тулд, улам бадраана гэдэгт залуучууд итгэж байна. Үүнд хугацаа шаарддаг, авьяас, сэтгэл шаарддаг. Дурлаж байж үргэлжилдэг өвөрмөц урлаг учраас багахан хэмжээний дэмжлэг, төрийн бодлого байж хэр нь урлаг гойд хөгжинө. Тэрнээс биш  хувь хүний дураар явбал олигтой хөгжихгүй. Төрийн дэмжлэг үүнд хамгийн чухал. Тиймээс үе үеийн циркчид бид Цэнд-Аюуш агсаны 90 жилийн ойгоор дамжуулан нийгэмд, төр засагт олон зүйлийг хэлэхийг оролдож байна. циркийн урлагийг улам өндөрт гаргах чадвартай залуус ч олон бий. Тэгэхээр төр засгаас жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлээсэй гэдгийг л хүсэх байна даа.

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй