"Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” семинар боллоо

2017-11-21

БОАЖЯ НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран “Тогтвортой хөгжил ба Ногоон санхүүжилт: Ногоон гэрчилгээжүүлэлт, эко шошго” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. Семинараар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах ногоон хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга механизмын талаар хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр БОАЖЯ-ны мэргэжилтнүүд Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн бол  ESCAP-ийн талаас Монгол Улсын Тогтвортой хөгжлийн төлөв байдал, тойм баримт бичгийн боловсруулалтын талаар танилцуулга хийж, БНСУ-ын Байгаль орчны үйлдвэрлэл, технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ногоон санхүүжилт, ногоон сертификатын тогтолцоог нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа.

Монгол Улсын хувьд бүх түвшний үйлдвэрлэл, хэрэглээнд байгаль орчинд ээлтэй арга, технологийг нэвтрүүлэх, ээлтэй хандлага зөв дадлыг төлөвшүүлж, урамшууллын оновчтой хөшүүрэг, механизмыг бий болгох зайлшгүй шаардлагыг үндэслэн энэ оны 9 дүгээр сард “Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ыг баталсан. БОАЖЯ-наас дээрх журмын хэрэгжилтийг хангаж, байгальд ээлтэй арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногоон гэрчилгээ олгох, байгальд ээлтэй арга, технологийг нэвтрүүлж бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээнд эко тэмдэг бий болгох асуудлаар нарийвчилсан шалгуурыг боловсруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: MNE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй