Өнөөдөр таны уншсан байх хэрэгтэй 10 мэдээ: 11 сарын 20, 2017

2017-11-20

1. "Чингис хаан” одонг Н.Түвшинбаярт хүртээв

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг олгодог уламжлалтай. Энэ жилийн “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм. Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд өчигдөр болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон өмнө нь уг одонг гардан авсан эрхмүүд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд оролцов. [Time.mn]

2. “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөжээ

“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В- эерэг болгож өсгөснөө зарлажээ. В- эерэг зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар сайжирч байгааг илтгэж буй аж. Мөн “Fitch” агентлаг дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өсөж Монгол Улсын төсвийн орлого нэг их наядаар нэмэгдсэн, ОУВС-гийн “Өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан зэрэг нь  Монголын эдийн засагт  эерэгээр нөлөөлсөн гэж дүгнэжээ. [Eagle.mn]

3. НӨАТ-ын сугалаанаас 20 сая төгрөгийн азтан тодорчээ

Е баримтын сугалааны 11 дүгээр сарын ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны аравдугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. Тохирол явагдаж дуусахад 20 мянган төгрөгийн азтан 12,490, 100 мянган төгрөгийн азтан 1,432, 500 мянган төгрөгийн азтан 148, 4 сая төгрөгийн азтан 16, 20 сая төгрөгийн азтан 1 тодорч, нийт 14,087 хүн азтан болжээ. Харин энэ удаагийн тохирлоор 50 сая төгрөгийн супер азтан хараахан тодроогүй байна. [Ikon.mn]

4. Мисс Ц.Энхжин дэлхийн шилдэг 15 гоо бүсгүйн нэг болов

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World 2017” тэмцээний финалын шат өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Санья хотноо боллоо. Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдсөн энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс Ц.Энхжин шилдэг 15-д шалгарсан нь онцлууштай үйл явдал байлаа. Мөн тэрбээр "Multimedia challenge" буюу “Мультимедиа төрөл”-д бас ялагч болсон юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн миссийн тэмцээнд улсаа төлөөлж буй монгол бүсгүйчүүд тун амжилттай оролцох боллоо. Өнгөрсөн жил оролцсон мисс Д.Баярцэцэг мөн шилдэг 16-д шалгарч байсан юм. [Gogo.mn]

5. Н.Төгсцогт ес дэх ялалтаа авлаа

Мэргэжлийн боксын дэвжээнд хүч үзэж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Филиппиний тулаанч Хармонито Дела Торретой хийсэн тулаанд 3:0 харьцаагаар буюу оноогоор өрсөлдөгчөө яллаа. Ингэснээр Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 9 дэх ялалтаа авч байна. KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх  найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ. Н.Төгсцогт ес дэх тулаанаа мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинестай тулалдах байсан ч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгааны улмаас тулаанаас татгалзаж, Филиппиний боксчинтой рингэнд гарсан юм. [News.mn]

6. Монголын халаасны хулгайчид хорих ял оногдууллаа

Тайванийн дээд шүүх Монгол Улсын иргэн С.Анхбаярт 1 жил 7 сар шоронд хорих ял оногдуулжээ. С.Анхбаяр нь энэ оны дөрөвдүгээр сард Тайпэйд жуулчлалын шугамаар очсон бөгөөд гурван удаагийн үйлдлээр 50.000 шинэ тайвань доллар (1660 ам.доллар) хулгайлсан байна. 
[Time.mn

7. Сураггүй болсон шумбагч онгоцтой холбоо тогтоожээ

Аргентины “Ара Сан хуан” нэртэй шумбагч хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт сураггүй алга болсон юм. Өнгөрсөн амралтын өдөр 44 хүний бүрэлдэхүүнтэй уг шумбагч хөлөгтэй холбоо тогтоосон гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Үл мэдэх дохио нь шумбагч онгоцны тохиож байх боломжтой гэж албаныхан үзэж байгаа бөгөөд дохионы байрлалыг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.
[News.mn

8. Толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

Италийн профессор Сержио Канаверо Хятадын Харбины Анагаахын их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран дэлхийд анх удаа хүний толгойг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Тэд цогцост толгой залгаж нугас, мэдрэлийн судсыг нь амжилттай холбож чадсан байна. 18 цаг үргэлжилсэн мэс ажиллагааг өнгөрсөн онд сармагчны толгойг шилжүүлэн суулгасан доктор Шиаопин Рэн удирдан явуулжээ. Сержио Канаверо “Одоо тархи нь үхэжсэн хүний эрүүл биед, эрүүл толгой шилжүүлнэ” хэмээн ярьсан байна.
[Gogo.mn]

9. Харүмафүжиг байцааж эхлэв

Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржийг өнөө өглөөний 10:00 цагаас Токио хот дахь “Риогокү” ордонд байцааж эхэлсэн байна.
[Montsame.mn

10. Ричард Гир буддын шашны тухай кино хийхээр Монголд иржээ

Холливудын жүжигчин Ричард Гир буддын шашны тухай кино хийхээр Монголд иржээ. Гэхдээ кино бүтээл одоогоор судалгааны түвшинд явж байгаа аж. Ричард Гир өмнө нь 1996, 2010, 2014 онд Монголд ирж байв.
[ub.life]

Эх сурвалж: TIME.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй