Рено корпораци өргөжин тэлсээр байна

2017-11-20

“Рено-Ниссан” альянс буюу холбоо нь 2017 оны байдлаар автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийн хэмжээнд нэгдүгээрт жагсах болсон билээ.

Тус холбоо нь олон улсын эдийн засгийн тавцанд  голлох тоглогчид болох томоохон автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны тодорхой хувийг эзэмшиж, үйл ажиллагааг нь удирдан хянадаг.

Тухайлбал, Рено компани нь дангаараа  БНСУ-ын Samsung Motors-ын 80.1 хувь, Япон Улсын Nissan Motor-ын 43.4 хувь, Румын Улсын Dacia үйлдвэрийн 99.43 хувь, ОХУ-ын АвтоВаз-ын 50 гаруй хувь, Daimler компанийн 3.1 хувь, Швед Улсын AB Volvo-ийн 20.5 хувийг тус тус эзэмшиж байна. Тус компани нь суудлын болон ачааны автомашинуудаа “Renault”, ”Samsung”, “Dacia” гэсэн гурван үйлдвэрийн тэмдэглэгээтэй гаргадаг.

Москва хот дахь Рено-гийн үйлдвэр 2007 онд 69 мянга автомашин үйлдвэрлэж байсан бол 2012 онд 167.406 мянган автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх жилүүдийнхээс даруй 19 хувиар өсч, Рено корпорациас тус үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт нь 480 сая еврод хүрсэн байна. 2015 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тус үйлдвэр нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэв. Энэ оны байдлаар тус үйлдвэр нь Renault Duster, Renault Latitude, Renault Kaptur, Nissan Terrano загварын автомашинууд үйлдвэрлэж тэдгээр нь ОХУ-ын зах зээлд маш амжилттай борлогдохын зэрэгцээ экспортын хэмжээ нь огцом өсч байна.

Рено корпораци 2016 онд үйл ажиллагааныхаа стратегийн дунд хугацааны зорилтдоо, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн тогтворгүй байдлыг үл харгалзан 129 оронд үйл ажиллагаа явуулж буй зах зээлд эзлэх хувь хэмжээгээ улам нэмэгдүүлж, байр сууриа бэхжүүлнэ хэмээн тодорхойлсон байна. Корпораци энэ онд санхүү, үйлдвэрлэлийнхээ өсөлтийг тогтвортой барихын тулд шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, олон улсын туршлага судлалыг хөгжил дэвшилтэй уялдуулахыг чухалчилж ажиллажээ. Өнөөдрийн байдлаар Рено корпорацийн дэлхийн зах зээлд гаргаж буй суудлын автомашинуудын хамгийн их борлуулалттай таван машиныг дурдвал, нэгдүгээр байранд Clio (418.728 ширхэг), Sandero (402.100 ширхэг), Logan (334.139 ширхэг), Duster (326.294 ширхэг), Megane (253.246 ширхэг) байна.

“Оны шилдэг Европын автомашин” наадмын зургаан удаагийн шагналт Рено корпораци нь Euro NCAP ослын туршилтаар хамгийн аюул багатай автомашинаар шалгарч “Таван од”-ын эзэн болж хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр түвшинд хадгалж чадсан амжилттай. Энэхүү туршилтын гол шалгуур нь автомашины тээж буй бүх зорчигчийн ба бага насны хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэхийг сорьдог байна.

Эх сурвалж: IKON.MN

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй