Д.Оюунхорол, Л.Болд нар дэмжлэг авав

2017-11-17

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурал 57.9 хувийн ирцтэй эхэлсэн. Хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэв. 

Өчигдөр /2017.11.16/ буюу Пүрэв гаригийн УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн ч Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Учир нь тус намын бүлэг  Л.Болд гишүүнийг Тусгай хяналтын дэд хороонд нэмж оруулах зорилгоор дэд хорооны квотын тоог нэмэх санал гаргасан бөгөөд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.  Тус байнгын хороо өнөөдөр энэ асуудлаар хуралдаж, АН-ын бүлгийн саналыг  олонх дэмжив. 

Ингээд Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг хоёроор нэмж долоо болгох асуудлыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дэд хорооноос  гарсан хоёр гишүүний оронд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг дэвшүүлээд байсан бол  ахиад нэмж хоёр гишүүн оруулахаар болов. 

Ингээд хоёр квотын төлөө УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Т.Аюурсайхан, Л.Болд нар өрсөлдсөн. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

-О.Содбилэг дарга та УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Т.Аюурсайхан нарыг дэд хороонд нэр дэвшүүлнэ гэдгээ намын бүлэгтэй зөвшилцсөн юм уу. Ардчилсан намын бүлэг дэд хорооны нэг квотыг авна гэж тохиролцсон юм биш үү. Хэрэв тийм бол Ардчилсан намын бүлэгт өгөх ёстой. 

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг:

-Ардчилсан намын бүлэг есөн гишүүнтэй. Гишүүдийн тоонд харьцуулж тооцвол нэг квот хангалттай. Гэхдээ Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэхээр боллоо. Тэгэхээр хоёр квот дээр гурван хүн өрсөлдөнө. Санал хураалтыг өмнөх жишгийн дагуу нууцаар явуулах нь зүйтэй болов уу.

Байнгын хорооны даргын гаргасан горимын саналыг гишүүд 100 хувь дэмжиж, санал хураалтыг нууцаар явуулав. Санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 11, Л.Болд долоо, Т.Аюурсайхан таван гишүүний дэмжлэг авлаа. 

Ингэснээр Д.Оюунхорол, Л.Болд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг  Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах саналаа УИХ-д хүргүүлэхээр болж байна. 

Дээрх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр товлосон. Гэвч Байнгын хороо асуудлаа нэгтгэж дуусаагүй байхад ажлын цаг дууссан. Тиймээс ажлын цаг дууссан тул чуулганы хуралдааныг  эхлүүлсэн ч төд удалгүй өндөрлүүлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй