Амралтын өдрүүдэд хаана юу болох вэ?

2017-11-17

П.И.Чайковский "Хунт нуур"

Энэ ням гарагийн 17.00 цагаас “Хунт нуур" балетийг тоглоно. “Хунт нуур” нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог бөгөөд "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тасалбар: 10, 20, 30 мянган төгрөг

Дэлхийн болон "Чингисийн хүүхдүүд" киноны хөгжмийн концерт

Монгол бахархлын өдөрт зориулан Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл "ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД" уран сайхны кино нь 2017 оны 10-р сарын 11-нд олон нийтийн хүртээл болж, албан ёсны нээлтээ хийлээ. Тус кино нь Оскарын шагналд албан ёсоор нэр дэвшихээр болсон ба киноны хөгжмийн концерт болох "ДЭЛХИЙН БОЛОН ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД КИНОНЫ КОНЦЕРТ" 2017 оны 11-р сарын 17,18-нд "Монгол Улсын Филармони"-ийн концертын танхимд 19:00 цагаас болно.

Концерт хоёр хэсгээс бүрдэх ба 1-р хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийн толилуулж, 2-р хэсэгт "Чингисийн Хүүхдүүд" киноны хөгжмүүдийг тоглоно.
Хаана: Улсын филармони
Тасалбар: 30 мянган төгрөг

"Меццо" концерт

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийнхээ ойг тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Ингэснээр үзэгч олон сонгодог урлагийн төлөө хөдөлмөр, амьдрал, зүрх сэтгэлээ зориулж байдаг уран бүтээлчдийнхээ ажлын тухай илүү ихийг ойлгож, мэдэж авах юм.

Тус театрын гоцлол дуучдаас хамгийн олон жил ажилласан, эмэгтэй хүний хамгийн өтгөн, өвөрмөц хоолойтой дуучин Р.Доржхоролын бие даасан "Меццо" тоглолт энэ бямба гарагт 17.00 цагаас болно. Сайхан цыган бүсгүй Кармены ихэмсэг атлаа уянгалаг дуу, Амнерис гүнжийн атаат сэтгэлийн шаналал дуу, Өэлүн ээжийн ухаалаг, зөөлөн дууг та монгол бүсгүй Доржхоролын хоолойгоор сонсох болно.
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тасалбар: 10, 15, 20 мянган төгрөг

Animated Saturday #2

Циферблатаас хоёр дахь удаа зохион байгуулж буй “Зурмал марафон” кино өдөрлөг бямба гарагийн 13.00 цагт болно. Энэ удаад
1. "Whispher of the Heart" (1995)
2. "A Silent Voice" (2016)
3. "Paprika" (2006) киног үзүүлнэ.
Хаана: Өргөө 2 кино театрын эсрэг тал, Спортын төв ордоны хажууд Монголын залуучуудын холбоо 3 давхарт
Тасалбар: 5000 төгрөг


СУРГАЛТ

English Speaking Club

Гэгээ боловсролын төвөөс бямба гариг бүрийн 14.00 цагаас тогтмол болдог үнэ төлбөргүй ярианы клубдээ та бүхнийг урьж байна. Америк багшаар удирдуулсан ярианы клубд хамрагдсанаар ярих чадвараа дээшлүүлэхээс гадна TOEFL, IELTS- ийн шалгалтад бэлдэж буй хүмүүст маш том боломж юм. Та англиар өөрийгөө танилцуулж сурах мөн бусдыг сонсож сонирхолтой асуултад хариулах зэргээр ярианы дасгалуудыг хийнэ.
Бүртгэл: 77004567, 95804567,80104567
Хаана: Хүнсний 20-ын Мөнгөн завъяагийн чанх ард DENVER OFFICE 2 давхар 401 тоот

Мөөгний сургалт


Бямба гарагийн 11.00 цагаас “Хясаа мөөгийг тариалах технологи” сургалт болно. “Хүрээт цагаан” ХХК-ийн ерөнхий захирал Г.Чойжилсүрэн сургалтыг явуулах бөгөөд үнэ төлбөргүй.

Хаана: “Премиум палас” цогцолбор, 3-р хурлын заал

Salsa Saturday 

Бямба гарагийн 20.30 цагаас Кизомбиа Монгол болон УБ салса Монгол клубээс салса бүжгийн сургалыг зохион байгуулна.
Хаана: Централ тауэрийн 17 давхарт байрлах Скай 17

 

Ub Bloom-Success|Ganbold.R

Бямба гарагийн 12.00 цагаас Монголын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Unitel групын ТУЗ-ын дарга, Р.Ганболд нь UB Bloom- Success хөтөлбөрт оролцоно.
CEO Р.Ганболд захирлын ирээдүйд Монгол Улсдаа үнэтэй хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэж байгаа шинэ залуу үеийнхэндээ зориулан амжилтыг хэрхэн гартаа оруулах талаар сонирхолтой ярилцлагыг хийнэ.
Тасалбар: 10000 төгрөг (суудлын тоо хязгаартай)
Хаана: Startup Terminal
Холбоо барих: 95181118

Криптовалют Сургалт

Ням гарагийн 15.00 цагт дэлхий дахинд хамгийн халуун сэдэв болж байгаа цахим буюу криптовалютын талаархи зөв ойлголтыг Монголчууддаа улам дэлгэрүүлэн таниулж, улмаар хөрөнгө оруулах боломжийг нээх зорилготой Монголын Цахим Мөнгөний Холбоо, Trade.mn, Монголын Криптовалют групп хамтран уг сургалтыг зохион байгуулж байна.
Хаана: Баянзүрх дүүрэг, Их Монгол Цогцолбор 3 давхарт, Стартап Терминал
Тасалбар: 5000 төгрөг
Холбоо барих: 77001981, 98113630

Kids' Art with Family

Энэ бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд хөөрхөн үрстэйгээ хамтдаа гайхамшигт ертөнцөөр аялан төсөөллийг нь уран зураг болгон авч яваарай. Нэг өдрийг хөгжилтэй, халуун дулаан гэрийн уур амьсгалтай чөлөөт орон зайд хүүхэдтэйгээ амралтын өдрийнхөө нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой.
Хаана: Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын холбооны 3 давхар
Тасалбар: 12 мянга (1 хүүхэд, 1 том хүн)
Холбоо барих дугаар: 99612006

Цифер гитарын сургалт

Ням гарагийн 15.00 цагаас нийт гитар сонирхогчдод зориулан "The Caffeine" хамтлагийн соло гитарчин Буджав анхан шатны сургалт явуулна. Суралцахыг хүсвэл өөрийн гитартай очих юм байна.
Хаана: Өргөө 2 кино театрын эсрэг талд Монголын Залуучуудын холбооны 3 давхар
Тасалбар: 5000 төгрөг бөгөөд үүнд цай, жигнэмэг багтсан.

Согтуу Зураачдын СОД Бүтээлүүд буюу Art & Absinthe урлагийн лекц

Бямба гарагийн 14.30 цагаас Согтуу Зураачдын СОД Бүтээлүүд буюу Art & Absinthe урлагийн лекц болно. Архи дарсны зөв зохистой хэрэглээ болон урлагт хэрхэн нөлөөлж байсан тухай урлагийн түүхээр дамжуулан мэдэж авахыг хүсвэл урлаг судлаач, сахилгагүй Аминагийн лекцэнд хүрэлцэн ирэхийг урьжээ.
Хаана: Corporate Hotel & Convention Center-ийн зургаан давхарт Corporate Art Gallery
Тасалбар: 10 мянган төгрөг (кофе цай жигнэмэг болон 10гр ногоон муза багтсан )
Холбоо барих утас: 97010509


БУСАД

Нүдээ нээ жагсаал

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх “Нүдээ Нээ” нэгдсэн жагсаал бямба гарагийн 14-16.00 цагийн хооронд болно.

"Лантуун Дохио" ТББ, "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ хамтран санаачилж нийгмийг хүчирхийлж буй бусармаг гэмт хэрэг, түүнийг гарах нөхцлийг нь бүрдүүлээд байгаа дүрэм журам зэргийг өөрчлөхийн тулд #НҮДЭЭНЭЭ Үндэсний Хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрсөн бөгөөд 32,000 гаруй хүнийг нийгмийн сүлжээнд нэгтэж, 5 аймгийн иргэд болон 10 гаруй улс оронд амьдарч байгаа Монголчуудыг уг хөдөлгөөнд нэгтгээд байна.
Хаана: Сүхбаатарын талбай

МГТИС-ийн нээлттэй өдөрлөг 

Инженер болох сонирхолтой хүүхэд, залуусаа бүх хичээлээ англи хэлээр заадаг, монголын анхны цогц хотхонтой, төрийн өмчит Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) энэ бямба гарагт нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. 9:30 Спортын төв ордноос МГТИС-ийн автобус үнэ төлбөргүйгээр үйлчлэх бөгөөд тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн хүн бүрд нээлттэй.
Хаана: Налайх дүүрэгт байрлах МГТИС-ийн хотхон
Холбоо барих дугаар: 7023 2090

Агаарын бохирдлоос арьсаа хамгаалцгаая

LHAMOUR брэндийн хамт олон энэ амралтын өдрүүдэд арьс оношилгоо үнэгүй хийж, агаарын бохирдлоос хэрхэн арьсаа хамгаалах талаар зөвлөгөө өгнө. Өдөрлөгийн үеэр ванны бөмбөгөө 30 хувь хямдралтай үнээр худалдаална.
Хаана: Shangri-La Mall дахь нэрийн дэлгүүр

~ HARMONY ~ Үдэшлэг

Дивали йогийн төвийн нэг жилийн ойгоо тохиолдуулан энэ бямба гарагийн 16.00 цагаас "Хармони үдэшлэг"-ийг олон нийтэд зориулан зохион байгуулна. Үдэшлэгт очсоноор йога төвүүд, йога сонирхогч хэн бүхэнтэй танилцаад зогсохгүй зөв зохистой хоол, зөв амьдралын хэв маягийн талаар мэдлэг мэдээлэл аваад зогсохгүй олон сайхан бэлгийн эзэн болох боломжтой.
Хаана: Парк, Кастле
Тасалбар: 30000 төгрөг
Холбоо барих дугаар: 99012245, 86116665

Model Unesco Mongolia 2017

МЮМ-г ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Коммисс, ЮНЕСКО Бээжин оффис болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран гурав дах жилдээ зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь оролцогчдыг цаг үеийн чухал үйл явдлын талаар мэдээлжүүлж, тэдэнд олон улсын харилцаа, дипломат ажиллагаа болон НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр үйл ажиллагааны талаар мэдлэг олгох юм. Маргааш буюу бямба гарагийн 09.00 цагаас эхэлнэ.
Хаана: НҮБ байр

Найрамдалын уулсаар алхалт

Амралтын өдрүүдээ агаарт алхаж өнгөрүүлэхээр төлөвлөж буй эрхэм танд ням гарагийн алхалтын зарыг хүргэж байна. Хайрхан аялагч клубээс ням гаригт Найрамдалын уулсаар 10 – 12 км орчим алхана.

Өглөө 08:45 цагт Төв шуудангийн хойд талын зогсоолд цуглаж 09:00 цагт хөдөлнө. Та бүхэн алхалтад нэгдэх бол өдрийн хоол, цайгаа бэлдэж ирээрэй. Мөн UGG, бойтгон гутал, индүүн ултай гутал, зуны пүүз, кеттэй бус зориулалтын аялалын гуталтай ирэхийг клубын зүгээс уриалжээ.
Төлбөр: Хүний тооноос хамаарч 8000 - 15000 төгрөг

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй