2017-11-16
Жүжигчин Э.Цолмонбаяр буюу Цоомоо Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн ажилд оролцсон талаараа өнөөдөр /2017.11.16/ ийнхүү ярьжээ.
Тэрбээр 'Бид бол реклам, сурталчилгаагаар л амьдардаг. Ялангуяа саяын ерөнхийлөгчийн сонгууль маш хар болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд хүмүүсийн нүдэнд хамгийн их “баалуулсан” хүн нь би байлаа. “Бөгс долоогч”, “пялдага” гэх нэртэй ч боллоо. Юм гэдэг их сонин. Намайг хүзүүгүй, хужаа гэж бичиж байсан хүмүүсийн ихэнхтэй нь би сонгуулийн дараа таарсан.
Тэгсэн тэр нөхөр “ Найз нь чамаас нэг уучлалт гуйя .Сонгуулийн үеэр би чамайг хамгийн их турхирч, доромжилсон хүмүүсийн нэг байна. Тэр яах вэ сонгууль шүү дээ” гэж хэлж байсан юм. Тэгээд би нүд рүү нь харсан чинь сэтгэлээсээ уучлалт гуйж байсан. Намайг “Чи яагаад тийм сонголт хийсэн юм бэ” гэж байсан. Тэгэхэд нь би “Чиний яагаад тэр талыг сонгох болсон шалтгаантай чинь л ижил. Хэн нэгний үзэл бодлыг битгий тэгж муухай доромжилж бай” гэсэн юм.
Энэ тал дэр ганц л зүйл хэлье. Улс төр урлагаар дутна уу гэхээс. Урлаг улс төрөөр хэзээ ч дутахгүй. Урлаг бол улс төрд л хэрэгтэй. Шинээр гарч ирж байгаа хүмүүс өөрсдийгөө таниулж чадахгүй. Харин бид тэднийг нийгэмд таниулдаг. Хэдий бид улс төрийн нүүр царай болоод муулуулсан ч гэсэн. Аль нэг намд орохгүй шүү дээ' хэмээн ярилцлагадаа дурджээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд