2017-11-16
Иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу нийтийн орон сууцны байранд ус савлаж “Хусхан” нэрээр цэвэр ус худалдаанд нийлүүлж байсныг илрүүлжээ.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
Мөн Баянгол дүүргийн прокурорын газрын 01 тоот актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо гэж Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд