2017-11-16
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү гоморхлын хэдэн үг танхимын хэдэн нөхөддөө хэллээ. Тэр дундаа Ж.Батзандан гишүүнд онцгойлон хандав. Учир нь УИХ-ын гишүүн Ж,Батзандан "О.Баасанхүүг чи хэн ч биш байсан. Одоо Б.Хурцын хонины хонхорт байдаг "баас"" гэсэн утгатай үгийг хэлсэн юм. Харин О.Баасанхүү үүний хариуд ”Хулгайч гэж хэлэхээр нэр хүндэд нь халдсан гэж үзээд хэлэлцэх асуудлыг хойшлуулдаг юм байна. За энэ ч яахав. Ж.Батзандан гишүүн надаас уучлалт гуйгаарай. Эцэг эхээс минь надад О.Баасанхүү гэж нэр хайрласан. Дуудах нэрийг эцэг эх, дурсах алдрыг өөрөө олдог. Тиймээс надаас биш юм гэхэд миний эцэг эхээс уучлалт гуй. Ж.Батзандан бид хоёр найзууд. Би түүнээс өмнө нь эрхэлж байсан ажлыг нь онцолсныхоо төлөө уучлалт гуйсан” хэмээлээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд