Япон бөх дэвжээгээ эзэгнэх их хүлээлтийн босгонд Харүмафүжи Д.Бямбадорж бүдэрчихлээ дээ

2017-11-16

harumafuji

Сумогийн дэвжээнээ идэр залуу насныхаа хамаг л одтой, хийморьтой үеийг өнгөрүүлж байгаа олон сайхан монгол бөхийн нэг нь Харүмафүжи Д.Бямбадорж юм.

-ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ, ТАКАНИОВА А.БААСАНДОРЖ НАР ГАР БАРИН ЭВЛЭРЧЭЭ-

Хэдхэн хоногийн өмнө Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгтэн Таканоива А.Баасандоржтой маргалдаж, шар айрагны шилээр толгойн тус газар нь цохисон тухай мэдээлэл Японы хэвлэлээр гэрлийн хурдаар тархав. Эрчүүдийн  хооронд болсон маргаан мэт харагдах эл үйлдлийн цаана юу байв. Энэхүү маргаан өнгөрсөн сарын 25-нд буюу хагас сар гаруйн өмнө болсон атал яагаад энэ сарын башётай зэрэгцэн Японы бүх хэвлэл мэдээлэв гэх зэрэг битүү асуулт толгойд эргэлдэх нь зүй биз ээ.

Тэдний харилцаа иймдээ тулахаар хүйтэн байсан уу гэвэл үгүй. Японы “Sports Hochi”-д бичсэнээр “Энэ сарын башёгийн үеэр ийм явдал болсонд үнэхээр харамсч байна. Тэдний багш нар хоорондоо сайн харилцаатай байдаг. Харүмафүжи Д.Бямбадоржийн багш Исэгахама болон Таканоива А.Баасандоржийн багш Таканохана ояката дээр очиж уучлалт гуйж харилцан ойлголцолд хүрсэн гэж ойлгогдсон. Түүнчлэн Тотторигийн тойргийн барилдаан дээр буюу хэрэг явдал гарсны дараа Харүмафүжи, Таканоива нар гар барин эвлэрч байгаа үйлдлийг бөхчүүд харсан байсан” хэмээн өгүүлжээ.

Мөн Японы хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдийг нэгтгэн шүүвээс эндээс нэг л дүгнэлт ил харагдана. Учир юу хэмээвэл Таканоива А.Баасандорж тухайн өдрийн дараа Харүмафүжи Д.Бямбадоржтой эрчүүдийн хувьд харилцан учраа ололцсон хэмээн үзэж, уг явдлыг хоёул намжаахаар шийдээд байжээ.

sumo

Тэрбээр ямар нэг бэртэл гэмтлийн зовиургүйгээр арга хэмжээнд оролцоод явж байсан атлаа гэнэтхэн энэ сарыг башёг өнжихөөр болов. Үүний шалтгаанаа Таканоива А.Баасандорж “Эмнэлгийн дүгнэлт тийм ч сайн гараагүй” хэмээн тайлбарласан аж.

Эрчүүд, бөхчүүд хоорондоо учраа олжээ гэж багш нар нь бодсон учраас Сумогийн холбооноос зодооны талаар асуусан асуултад “Мэдэхгүй” гэх товчхон хариулт өгсөн нь ямар нэг зодооны асуудалд гараагүй юм байна гэх ойлголтод хүргэжээ. Гэхдээ яг энэ хариулттай зэрэгцэн Таканоива А.Баасандоржийн багш хэдийнэ Цагдаагийн газарт гомдол гаргачихсан байсан аж.

Харүмафүжи өөрийн багш Исэгахама оякататай уучлалт гуйхаар очиход тэдэнтэй халз тулахгүй хэмээн нүүр буруулсан байна. Мэдээж гэмтсэн хүн яаж ч цагдаад гомдол гаргахгүй байх вэ. Ааг омог, хөлчүүрхсэндээ дийлдэн буруу үйлдэл гаргасан түүний эсрэг гомдол гаргасанд Харүмафүжи өөрийгөө өмөөрөн нэг ч зөвтгөл хийгээгүй юм.

Гэхдээ цаг хугацааны хувьд ямар учраас хагас сар гаруй хав дарж, уучлал, ойлголцолдоо хүрсэн мэт харагдуулсныхаа дараа хэвлэлүүдээр ийн дэлгэв гэдэг анхаарал татав. Түүний араас ямар нэг хатгаас орсон юм биш байгаа гэсэн хардлага төрж байгаа нь дан ганц бичээч миний бодол бус япончуудын болоод монголчуудын ил, далд бодол юм.

Нэг сонирхолтой үзэгдэл нь Таканоива А.Баасандорж  өнгөрсөн сарын 26-наас буюу хэрэг явдал гарсны маргааш тойргийн барилдаанд оролцож, Кюшюд ирсэн хойноо ч бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байжээ. Энэ нь гэмтэл бэртлийг нь улам сэдрээсэн байх магадлалтай. Бэлтгэл хийхийг бодоход тийм ч ноцтой бэртэл аваагүй эсэх асуултын хариулт зөвхөн түүнд үлдэж байгаа юм.

Монголын зарим хэвлэлд Таканоива А.Баасандоржийг “өгөөш” хочит хэмээн нэрлэдэг талаар ч өгүүлсэн байв. Тэрбээр өмнө нь Хакухо М.Даваажаргалыг өдөөн хатгаж хэвлэлийн бай болгож байсан гэх мэдээлэл бий.

harumafuji

-СУМОГИЙН ДЭВЖЭЭНЭЭС МОНГОЛ ААВЫН ХӨВГҮҮД ЭЭЛЖЛЭН ЗОДОГ ТАЙЛСААР-

Олон зууны түүхтэй Японы сумод монгол аавын хөвгүүд ээлж дараалан түрүүлж, энэ их спортыг өдий зэрэгт хүргэсэн гэхэд буруудахгүй биз ээ. Япончууд сумод хүч түрэн орж ирж чадахгүй байх үед монгол залуус, монгол аваргууд энэ спортыг дэлхийд эргэн мандуулсан юм. Үүнд Японы Сумогийн холбоо ч ямагт талархаж явдаг.

Японы жудо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита “6-7 жилийн өмнө сумо түүхэндээ хамгийн их уналтын үедээ орчихоод байсан. Энэ үеийг Хакухо М.Даваажаргал ганцаараа үүрч гарсан. Тэгтлээ уналтад орчихсон байсан сумо бөхийг монгол аварга аварсан юм” хэмээн чин сэтгэлээсээ ярьж байсан нь саяхан. Ийм бахархлыг ганцхан монгол бөхчүүд үүрч, дааж явсныг япончууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ монгол бөхчүүдийн сумогийн дэвжээнээ үзүүлсэн цуутай амжилтууд түүх болон үлдэж байгаа бололтой.

2010 онд Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж их спортоо орхиж зодог тайлсан. Тэрбээр зодог тайлсныхаа дараа “Асашёорюүгийн хувьд байнга л асуудлын бай, үзэгний чичлүүр болж явдаг байсан. Гэвч энэ бүхнийг даваад гарна даа гэсэн бодлоор хат сууж явсан ч даван гаргахгүйн төлөө бодолтой хүмүүс бас байсан. Тэд хүчтэй байлаа. Гэхдээ миний хувьд сумогоо эрт орхилоо гээд гуниад байх юм алга. Японы үндэсний спорт сумог дэлхийд таниулахад миний оруулсан хувь нэмэр байгаа гэж боддог. Монгол хүний омогшил бахархлыг ч сумогийн дэвжээнд гаргаж чадсан. Үнэнийг хэлэхэд Японы хэвлэлээр олонтаа гарсанчлан хүний хамар хуга цохисон зүйл огт болоогүй. Эр хүмүүсийн хувьд ам мурийсан тал бий. Гэвч бид ойлголцсон” гэсэн хариулт хэлж байсан. Гэхдээ энэ асуудлын цаана бүр ч жудаггүйгээр их аваргыг өдөөн хатгасан явдал болсныг тэрбээр энэ явдлаас нилээн хожуу нэвтрүүлэгт орохдоо хэлсэн юм.

Яг ийм жишээ л Харүмафүжи Д.Бямбадорж дээр давтагдчихав уу даа гэж харагдахаар байна. Хэдийгээр Японы хэвлэлүүд энэ сэдвийг өө алдахгүй шүүрэн бичиж байгаа ч тухайн агшинд ямар үг шидэлцэж, ямар халуун үйл явц болсныг бид шүүн хэлэлцэх аргагүй.

Эцэст нь дахин нэг монгол аавын хүү сумогийн их ертөнцөөс гунигтайгаар зодог тайлан буцах уу гэдэг асуулт үлдэж байна. Энэ явдлын дараа Харүмафүжи Д.Бямбадорж  япончуудаас уучлалт гуйж, энэ сарын башёг орхиж байгаагаа мэдэгдсэн.

harumafuji

Нөгөөтэйгүүр Японы сумогийн холбоо өөрсдийн түүхэн бахархал болсон сумогийн дэвжээнээ монгол нэр, монгол хүн мандаж яваад таагүй хандах нь мэдээж. Тиймээс ч яг дээрх арга барилаар монгол бөхчүүдийг өөрсдөөр нь зодог тайлуулж байна уу гэх ядмагхан хардлага төрж байна.

Төрөхөөс ч аргагүй. Яг өдийд сумогийн дэвжээг эзэгнэж байгаа их аварга Хакүхо М.Даваажаргалыг Японы иргэншилтэй болгох замаар авч үлдэх гэж буй. Харин бусад нь магадгүй иргэншлээ солиулах хүсэлгүй байсан ч байж мэднэ. Тиймээс тэднийг шахан гаргах оролдлого хийхээс ч аргагүй.

Хакүхо М.Даваажаргалын иргэншлээ солиулах гэж буй асуудлын талаар Их аварга Д.Дагвадорж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Энэ бол болзол юм шүү. М.Даваажаргал иргэншлээ солиулахгүй гэж шүүмжлэн хэлж байсан нь Сумогийн холбоонд адлагдах шалтгаан болж байсан юм. Хүссэнээрээ биш хүчээр ийм шийдвэр гаргаж байгааг ойлгох хэрэгтэй. Иргэншлээ сольж байж дэвжээ ахалж, Хакүхо дэвжээ байгуулах боломж олдоно” хэмээн хэлсэн юм.

Ийм хатуу шахалтыг их аварга Хакүход тулгаснаас харахад япончууд үнэхээр сумогийн дэвжээнээ япон хүн, япон бөх цуурайтан гарч ирэх их хүлээлттэй байгааг харуулж байгаа юм. Энэ их хүлээлтийн босгонд их амжилтын үзүүрээс атгасан их аварга Харүмафүжи Д.Бямбадорж бүдэрчихлээ дээ.

Хэрвээ Сумогийн холбооны шахалтыг их аварга Хакүхо М.Даваажаргал хүлээж аваагүй бол мөн л ийм “ов мэх”-нд гэнэдчих байсан юм биш байгаа гэж бодогдохоор.

Эх сурвалж: MEDEE.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй