Ажил дээрээ хувийн асуудлаа ярих нь зөв үү...

2017-11-08

Хэзээнээс ч юм Ц.-с ажлынхан нь зай барих болжээ. Түүнийг өдрийн хоолны цагаар цайны газарт орж ирэв үү үгүй юу бүгдэд яагаад ч юм гэнэт ажил төрөл гарч тал тал тийшээ гараад явчихдаг байж. Уул нь зан ааш сайтай, нээлттэй, бусдад тусч, тэр бүү хэл олон хүн нууцаа ярьж, зөвлөгөө авдаг түүнээс яагаад ингэж зай барих болсон нь түүнд ойлгомжгүй байсаар байв. Тэр бүсгүйн алдаа юу байв?

Нэг байгууллага, баг хамт олон бие биенээ хувь хүн талаас нь, хувийн амьдралын талаар илүү мэдэж байх нь тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулдаг байж болох ч практик дээрээс харин ч эсрэгээрээ багийнхантайгаа нэгдэхэд саад болдог байх юм. Яагаад бид хувийнхаа амьдралын талаар ихийг ярьснаараа хамт олон дотроо гадуурхагдах эрсдэлтэй болдог талаар сэтгэл засалч Пьер Блан-Санун (Pierre Blanc-Sahnoun) ийнхүү тайлбарлажээ. Бид бусадтай эелдэг боловсон харилцаж, бусдад анхааралтай байж болно. Гэхдээ мэргэжлийн харилцаанаасаа хэтэрч болохгүй гэдэг бичигдээгүй дүрмийг зөрчвөл тэр тань алдаа болдог аж. Учир нь бидэнд ажил дээрээ мэргэжлийн шинж чанаруудаа түлхүү гаргах шаардлага байдаг. Гэтэл хэн нэгэн энэ заагийг давж өөртөө эрсдэлийг бий болгодог байна.

Мэдээж хүн бүхэн ажлын бус цагаар ажлынхантай нөхөрлөж ярилцаж болно. Харин ажил дээрх харилцаагаа үүнтэй хутгалдуулах хэрэггүй юм. Үүнээс болж байгууллага дээр дараах асуудлууд тулгарч багийн хамтын ажиллагаанд сөрөг үр дагаврыг авчирдаг байна.

-Бие биендээ ажлын шаардлага тавьж чадахаа болих

-Хариуцлага сулрах

-Хэн нэгэнд өртэй мэт санагдах, үүнийгээ шийдвэрлэх үүднээс харилцаа хөндийрүүлэх

-Эцэст огт харилцахгүй байхыг хичээх, харилцсан ч хуурмаг хэлбэр гаргах

Бид хувийн асуудлаа дэлгэж байхдаа нөгөө хүн энэ талаар үнэхээр мэдэх сонирхолтой байна уу, ер нь энэ харилцааг ийм хурдан дотно болгох гэж яарах хэрэгтэй юу?-гэсэн асуултуудыг тавьж байх хэрэгтэй юм. Харилцаа аажмаар хоёр талын сонирхлоор ойртох нь хамгийн зөв алхам – хэмээн сэтгэл засалч маань бидэнд зөвлөжээ. Учир нь итгэлцэл хангалттай бэхжээгүй үед хүний хувийн мэдээллийг авах нь олон хүнд таагүй мэдрэмж төрүүлдэг байна.

Тэгэхээр Ц-н хувьд харилцагчаа сонсож, тэд түүний талаар дэлгэрэнгүй мэдэх хүсэл байна уу гэдгийг мэдрэх ёстой байж. Бид хувийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, нууцаа хуваалцах хэрэгцээ үүсвэл үнэхээр дотно гэсэн хүмүүстэйгээ хуваалцах нь илүү аюулгүй, учир нь тэд үнэхээр таныг сонсоход бэлэн шүү дээ.

Хэрэв өөрийн мэдэлгүй сэтгэл хөдлөлөөрөө хувийн зүйлээ ярьж орхисон бол "Чамтай /тантай/ ярилцаад дотор минь их сайхан боллоо. Намайг сонссонд баярлалаа. Гэхдээ ийм зүйлийн талаар ажил дээр ярих нь зохимжгүйг ойлгож байна” гэж хэлэх тухайн харилцагчаа "хадгалж” үлдэх арга байж болох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй