Испани улсын дэлгэцнээ манай улсын таван кино гарна

2017-11-06

​Испанийн Барселон хотод энэ сарын 8-наас 13-ны өдрүүдэд болох “Каса Азийн кино фестиваль”-д анх удаа Монголын таван уран сайхны кино гарах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуудагдаж буй уг фестивальд Монгол Улс 10 гаруй уран сайхны кино илгээжээ. Үүнээс Монголдоо саяхан нээлтээ хийсэн, Академийн дээд шагнал гардуулах 90 дэх удаагийн Оскарт Монгол Улсыг төлөөлөн анх удаа өрсөлдөх эрх авсан “Чингисийн хүүхдүүд”, Франц улсад зохион байгуулагдсан “Нэг улсаас нэг кино” наадмаас “Олны таашаалд нийцсэн Гран при”, Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн “Ээж” кино болон “Рэкет”, “ТҮЦ-ний охид”, “Өвлийн тууж” уран сайхны кино сонгогдсон байна.

Энэ талаар “Соёлын дистрибьютер” компанийн захирал, доктор Д.Цэнгэлээс тодруулахад “Уран бүтээлчдийн зүгээс анх удаа наадамд оролцож байгаа кино найруулагч болон продюсерүүдийг урих шаардлага тавьсан учраас энэ сарын 8-нд “Рэкет” киноны продюсер Б.Тайшир, “ТҮЦ-ний охид” киноны найруулагч Д.Галбаяр нар тус наадамд оролцоно. Испани оронд 100 гаруй монголчууд ажиллаж, амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тиймээс тэнд амьдарч буй монголчууд маань Монгол киногоо зорин очиж үзэх боломжтой. Өмнө нь Монголоос цөөн тооны кинонууд томоохон наадмуудад оролцдог байсан бол одоо олноороо зөвхөн онцлох орноор оролцож буй онцгой үйл явдал болж байна. Энэ бүхэн сүүлийн хоёроос гурван жилийн тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд бий болж байгаа” гэдгийг хэлж байв. Мөн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Францын Висоул хот, Щвейцарын Присбург, Солонгосын Бусаны олон улсын хүүхэд, залуучуудын кино наадмын захирлуудыг урьж, хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил, тус хотуудад 5-10 Монгол кино сонгогдож, онцлох орноор оролцуулахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй