Цоо шинэ Ариунаа...

2017-11-02

Монголын урлагт цоо шинэ нэгэн төсөл танилцуулгаа хийж байна. Шинэ Засгийн газар бүрэлдэж, улс төрийн амьдралд өөрчлөлт гарсан нүргээнт энэ өдрүүдэд “Cosmic Ariunaa: The Remixes” цомгийн чимээ чихэнд илүү аялгуу чимэгтэй тэсэрлээ. Аливаа нийгэм гоё сайхан гэхдээ үргэлж шинэ давалгаа тийш мөнхөд тэмүүлж байдаг хойно...

Тун удахгүй худалдаанд гарах эл цомог электро урсгалтай. Дуучин Т.Ариунаа урлагт Монголын поп дива, гавьяат жүжигчин болтлоо хүлээн зөвшөөрөгдсөн танил гэхэд дэндүү танил дуучин хэдий ч түүний гэм биш зан болтлоо дархлагдсан нэгэн чанар байдаг нь тэр тайзнаа хэзээний л ахин дахин шинээр гарч ирдэг. Энэ удаа бүр... Электро дивагийн дүрд хувирчээ. Дуучин хүний хувьд зөвхөн дүр эсгээд явахгүй нь тодорхой. Тэр дуу хоолойн техникээ өөрчилж, тэгээд мэдээж имижээ шинэчлэн электро хувьслыг бидний таалалд авчирлаа. Ээнэгшиж дассан дуртай дуунууд чинь эндээс биш, энэ дэлхийн хаа нэгтээгээс ч алс, сансар огторгуйн чинадаас чиний зүг үлгэр домгийн хөлгөөр хөг нэмж, салхи эсгэн хэмнэлээ түргэсгэж ирэв үү гэмээр тийм шинэ мэдрэмжийг Ариунаа зөгнөжээ. Өнгөрсөнд, хуучин дурсамжтай хамт үлдэж болох байсныг өнөөдөр бид цоо шинээр эхлүүлж, ирээдүйд ч сонсохын таашаал нь электро аж.

Утасны чинь дугаар урууланд минь байдаг
Янаг уруулын чинь бал бурам мансууруулах бодистой байдаг...

Одоогоос 21 жилийн өмнө модернист яруу найрагч Б.Галсансүх шүлгийг нь бичиж, "Нисванис"-ын Амгаа аяыг нь зохиосон энэ алдарт дууны клип тун удахгүй “Утасны чинь дугаар 3.0” нэрээр цацагдсанаар дуучин Т.Ариунаагийн “Космик” төсөл нээлтээ хийх юм байна. Аливаа төсөл үндэслэлтэй, үзэл баримтлалтай, зорилготой, төлөвлөгөөтэй байдагчлан нэр нь хүртэл утга учрыг зангидсан шийдэл болдог. Тэгвэл Т.Ариунаа зүгээр л гоёыг бодож “Космик” хэмээн нэрлээгүй нь мэдээж. Тэр энэ төслөөрөө монголчуудыг “космик” үзэл санаанд уриалж байна. Энэ цагийн монголчууд бид өөрсдийн оюунаар сонгосон, өөрсдийн гараар бий болгосон маш муу системд амьдарч байгаагаа Т.Ариунаа урлагийн хэлээр ойлгуулахыг хүсчээ. Хүн байгалийн сор бүтээлийн хувьд эх цэнхэр гаригаа хайрлан хамгаалахгүйгээр хэн ч биш болно. Хүмүүс улам их эд баялаг, урьд өмнө байгаагүй хэв маягийг эрэн хайсан мянга мянган жилийн аян замын эцэст өөрсдийгөө хөнөөх бүхий л олзыг хураан хуримтлуулсаар. Хөдөлмөр хөнгөвчлөх мэргэн санаанууд, уулыг нурааж усыг эргүүлэх хүсэл тэмүүлэл нь хүн төрөлхтөнийг шинжлэх ухааны нээлтүүд, техник технологийн цоо шинэ эрин зуунуудтай учруулсан ч бид өөрсдийнхөө орон гэр болсон дэлхий ертөнцийг тонон дээрэмдэж, адаг сүүлд нь амьсгалах агааргүй, уух усгүй хоцрох хөөрхийлөлтэй ирээдүйн өмнө тулж ирлээ. Одоо бид огт өөр нийгэм байгуулмаар байна гэсэн санаагаар “Утасны чинь дугаар 3.0” клипийг бүтээжээ. Дуучин Т.Ариунаа монголчуудыг оюун санааны эргэлт, байгальд энэрэнгүй нийгмийн дэвшил рүү уриалсан “Утасны чинь дугаар 3.0” клипийн 3.0 гэдэг тоо бол программ ахиулж сайжруулахад хэрэглэдэг тэмдэг гэдгийг орчин цагийн залуус мэдэх билээ. Өнөөдөр бид мэдэхгүй биш мэддэг, тэр ч байтугай ам булаалдан шүүн хэлэлцдэг зүйл бол нийгэм харанхуй байна, хүчирхийлэл, худал хуурмаг, бусармаг, алив  муухай бүхэн. Гэхдээ бид муу муухайг зүхээд мартдаг муухай өвчтэй. Ухаантай, ёс суртахуунтай царай гарган өдөр тутам нийгмийнхээ элдэв үзэгдлийн эсрэг цахим орон зайд хүчээ тарамддаг ч энэ бүхэн нэгэнт хэвшил болжээ. Одоо боллоо. Сансарт гаръя, сансраас харъя. Эндээс олж үзээгүй гоо сайхныг тэндээс, алс сансраас тольдъё. Орон гэр минь, цэнхэр гариг минь, эх орон минь, ээж минь энд байгаа. Эндээ л илүү жаргалтай гэдгийг мэдэрье. 

"Cosmic Ariunaa: The Remixes" цомогт электро данс, фанки поп урсгалын 9 дуу багтжээ. Туршилтын сонсогчид “Энэ Ариунаа өөрөө мөн үү?” гэсэн асуулттай тулгарсан нь уг цомгийн эхний амжилт гэж хэлж болно. “Космик” төсөл, цомгийн найруулга бүгд цоо шинэ учраас Ариунаа өдий хүртэл танигдсан өөрөөсөө өөрөөр, орчин цагийн техникээр дуулахаар шийджээ. Зөвхөн мэргэжлийнхэн л хоолойн тогтсон техникээ өөрчилж дуулахаар зориглодог гэдгийг онцлох хэрэгтэй.

Шинэ цомгийн найруулгыг Ocean Grey студи хийжээ. Т.Ариунаа “Утасны чинь дугаар” дууныхаа ремиксийг “Хар Сарнай”-н Амараатай дуулснаар "Утасны чинь дугаар 3.0" нь гурав дахь удаа дахин дуулсан, дахин найруулсан анхны бүтээл болж байна. Цомгийн видео болон cover төсөлд “Хаган филмс” Ариунаагийн продюсерийн баг хамтран ажиллаж, нийт 3 дуунд зориулан кино зохиол бичиж трилоги буюу гурвалсан видео клип хийхээр төлөвлөжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй