Халловины баярыг тэмдэглэхэд учир бий

2017-11-01

Монголчууд бид жилд хэдэн баяр тэмдэглэдэг нь маш сонин юм. Энэ жил гэхэд л бид бүх нийтээр  есөн баярыг тэмдэглэн амарцгааж, 15 өдрүүдийг Монгол Улсын хэмжээнд албан ёсоор тэмдэглэн өнгөрөөх юм. Хуульд шууд тогтоосон зохицуулалтаар бол 15 өдөр бүх нийтээр амрах боловч хэрэг дээрээ энэ тоо хавьгүй олон болох нь ойлгомжтой. Гэтэл Аливаа баяр ёслолыг “Цагаан сар”, “Үндэсний их баяр наадам”, “Мартын 8”, “ Цэргийн баяр” төдийхнөөр төсөөлж тэмдэглэн ирсэн бид нар сүүлийн жилүүдэд  гадна дотны баяр гэлтгүй толгой өөд татах завгүй, утга учрыг нь мэдэх мэдэхгүй нь хамаагүй  “ёс” мэт тэмдэглэх болоод хэдэн жил өнгөрчээ. Хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж байгаа нь “Валентин”, “Халлоуин” юм.

Өчигдөр гэхэд “Хэллоуины баяр”-ын тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ баярыг Ирланд, Шотланчууд эрт үеэс жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхий дээрх бүх сүнснүүд цуглардаг гэж үздэг байснаас үүдэн нар жаргах үед идээ будаа өргөдөг байжээ. Нэг үгээр хэлбэл, тэднийг хооллох шашны зан үйл болсон энэ баяр эдүгээ “сүнсний баяр” гэж нэрлэгдсэн түүхтэй.  Аравдугаар сарын сүүлч үед хүүхэд, залуусын дунд Хэллоуин буюу сүнсний баярын уур амьсгал орж эхлэн, найман настай цэцэрлэгийн балчираас Их дээд сургуулийнхан алуурчин, буг чөтгөр, зомби зэрэг дүрд хувиран баярлаж байгаа нь харагддаг. Хэдийгээр гадны соёлтой хүүхэд, залуус танилцаж байгааг үгүйсгэх аргагүй ч  цахим орчинд эцэг эхчүүд бухимдлаа илэрхийлж байна. Тэд бага насны хүүхдийн хүчирхийлэлийн асуудал нийгмийн асуудал болж байхад үр хүүхдэдээ хутга бариулан “хэллоуин” гэх баярт оруулж байгаад дургүйцэж байгаа. Өөр нэгэн жишээ дурдахад нүүрээ будсан хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр гуйж байгаад иргэд бухимдлаа илэрхийлжээ. Учир нь эцэг эхчүүдэд хүүхдэдээ монгол ёсыг нь таниулж, гадны баяр тэмдэглэх утга учрыг зааж сургах хэрэгтэй гэжээ.

Сүүлийн үед энэ мэт баярууд уламч олшироод байх шиг. Хэд хоног өнгөрөөд л хэн нэгний, аль эрт үед санаачилсан баяр, тэмдэглэлт өдрүүд тохиолдох бүрт ёс болгон тэмдэглэснээрээ бид улс орнуудын дунд аз жаргалын индексээр хамгийн өндөр баймаар. Гэтэл баяраас болж уурлаж, уцаарласан, бухимдсан зовсон хүмүүс хаа сайгүй байгаа нь утгыг нь алдуулан зөв тэмдэглэхгүй байгаатай холбоотой.

Эх сурвалж: CHUHAL.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй