Хог боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэнэ

2017-10-31

Хог боловсруулж эрчим хүч гаргах томоохон үйлдвэр Улаанбаатар хотод анх удаа байгуулахаар ажиллаж буй талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Урд хөрштэй хамтран хог боловсруулах томоохон үйлдвэр барихаар хэлэлцэж буй юм байна. Ажлаа хэзээ эхлэхээр төлөвлөсөн бэ?

-Монголын нөхцөлд хог хаягдал дахин боловсруулах, эрчим хүч гаргах үйлдвэрийн ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг өнгөрсөн 4-5 жилд боловсруулж, бэлэн болгосон байдаг. Үүний дагуу Австри улсаас сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлж, БНХАУ-ын 100 хувийн төрийн өмчийн корпорацын санхүүжилтээр хог боловсруулах томоохон үйлдвэр 2-3 жилийн дотор барихаар төлөвлөн ажиллаж байна. Ажил ирэх сараас эхэлнэ.

-Манайд хог боловсруулах цөөнгүй үйлдвэр байдаг ч үйл ажиллагаа нь төдийлөн өргөждөггүй. Шинэ үйлдвэр тэдгээрээс юугаараа онцлог, давуу талтай байх вэ?

-Хог шатаах, дахин боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгж манайд цөөнгүй бий ч эцсийн бүтээгдэхүүн болгож, эрчим хүч гаргах үйлдвэр байдаггүй. Анхныхыг нь байгуулахаар төлөвлөөд буй гэсэн үг. Засгийн газар болон нийслэлийн ЗДТГ-аас уг ажилд нэлээд анхаарал тавьж байгаа. Ирэх сараас ажлаа албан ёсоор эхэлж, хоёр жилийн дотор хэрэгжүүлэх тооцоо судалгаатай байна. Хөрөнгө оруулагч талынхан тун удахгүй манай улсад ирнэ. Үйлдвэрээс гаргах эрчим хүчний болон хог тээвэрлэлтийн үнийг хэрхэн зохицуулах, үйлдвэрийн менежментийг аль байгууллага хариуцах, нийслэлийн ЗДТГ болон төрийн захиргааны бусад байгууллага ямар үүрэг хүлээх зэрэг нарийвчилсан асуудлыг ирэх сарын эхээр байгуулах гэрээ хэлцлийн үеэр шийднэ.

-Байгуулах газраа тогтсон уу. Хэр их хөрөнгө шаардагдах юм бол. Монголын талаас хөрөнгө оруулах уу?

-Эрчим хүч, дэд бүтцээ түшиглэж, цахилгаан станцууд төвлөрсөн газар байгуулах болов уу. Өртгийн хувьд бүрэн тооцоо гаргаагүй. Хөрөнгө оруулагч тал 300 гаруй сая ам.долларын санхүүжилт хийнэ гэж урьдчилсан байдлаар хэлэлцсэн. Манай талаас газар олгох, хог тээвэрлэх менежментийг сайжруулах зэргийг шийдэхээр ажиллаж буй. Таван га газар олгохоор төлөвлөсөн. Газрын зарим маргааныг шийдвэрлүүлэх асуудал тулгарч байна. Санхүүжилтийн механизм, үйл ажиллагааны чиглэл, менежмент, ашиг орлого, оролцооны хувь зэргийг Засгийн газар, нийслэлийн Засаг даргын түвшинд хөрөнгө оруулагч талтай гэрээ хийж шийдэх болов уу.

-Улаанбаатар хотын хэмжээнд “Эко парк” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ үйлдвэр уг парктай холбогдох уу?

-Манайд үйл ажиллагаа явуулж буй жижиг 20 гаруй үйлдвэрийг хогийн цэгүүдэд төвлөрүүлж “Эко парк” байгуулах төсөл бий. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тэдгээр үйлдвэрийг нэгтгэж, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр ажиллана. Эхний ээлжинд төвлөрсөн хогийн гурван цэгийг хашаатай болгох, хатуу хучилттай авто зам тавих зэрэг ажил хэрэгжүүлэх гэж буй.

Эх сурвалж: UNUUDUR.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй