А: Хүмүүс хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж гэмт хэрэгт холбогдож байна

2017-10-30

Залуу насны ааг омог, болчимгүй үйлдлээсээ болж хүний амь нас хөнөөж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч А-тай цөөн хором ярилцлаа. Тэрээр хийсэн хэрэгтээ гэмшиж явдаг бөгөөд хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж хорих ялаасаа 1 жил, Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 8 жилийг тус тус хасуулжээ.

-Чанга дэглэмтэй хорих ангид ямар хэргийн улмаас ял эдлэх болов?

-Би 2010 оны 10 дугаар сарын 04-нд Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Би гэмт хэрэгт шийтгүүлэхийн өмнө цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Залуу насны ааг омог болчимгүй үйлдлээс болж уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед хохирогч согтуу, олон нийтийн газар танхайрч байсан. Уг үйлдлийг нь зогсоох гэтэл эсэргүүцэл үзүүлсэн. Асуудалд би тусгай хэрэгсэл хэрэглэж хандсан гэтэл хохирогч хэд хоногийн дараа нас барсан.

-Өнгөрсөн хугацаанд хорих ангид байхдаа ажил хийж, сургалтад хамрагдсан уу?

-Би уг ангид хуваарилагдаж ирээд тоосгоны үйлдвэрийн сарааны хэсэгт бэлтгэгч, шаварын хэсэгт бэлтгэгч зэрэг ажлуудыг хийж, шагнал 1 жил гаран хоног ялаасаа хасуулсан. Мөн шри шри "Амьдрах урлаг" төвийн сургалт, сантехникийн сургалт, "Баярлалаа" төрийн бус байгууллагын бясалгалын сургалтанд тус тус хамрагдан мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Хорих ангид ирснээс хойш олон хүмүүсийн янз бүрийн ааш аягт тааруулж харьцах тэвчээртэй болсон. Одоо би 32 настай. Залуу насны минь ааг омог дарагдаж л байна. Би аав, ээж, дүү нартайгаа амьдардаг байсан. Тэднийгээ харж хандан гэр бүлдээ нэмэр тус болж аав, ээжээ баярлуулах юмсан гэж байнга бодож сууна. Тус хорих ангид өөрөөсөө залуу дүү нар, шинээр ирсэн хүмүүст мэдсэн сурсан зүйлээ зааж сургаж байдаг.

-Эрүүгийн шинэчилсэн хуулийн тэгшитгэлээр хорих ялаас нь хасагдсан уу?

-2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь надад болон мянга мянган эрхээ хасуулж ял эдэлж байгаа ялтануудыг баярлуулж, ар гэртэй нь уулзуулж, элэг бүтэн байх боломж олгосон. Миний хувьд 20 жилийн хорих ялаас 8 жилийн хорих ял хасагдсан. Төр засаг, шүүхийн байгууллагадаа баярлаж байгаагаа илэрхийлье.

-Суллагдахаараа ямар ажил хийе гэж бодож байна вэ. Танд залуучуудад хандаж хэлэх үг байна уу?

-Суллагдан гарвал хийх зүйл олон байна. Хамгийн гол бодож байгаа зүйл гэвэл залуусыг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага нээнэ гэж бодож байна. Хорих ял эдэлж байгаа олон хүмүүс хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж гэмт хэрэгт холбогдож байна. Өршөөл, хуулийн тэгшитгэл, хянан магадлангаар суллагдаж байгаа хүмүүсийг нийгэм, ар гэр, найз нөхөд нь зөв хүлээн авах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаас нь түшиж, тусалж байгаасай гэмээр байна. Одоо эрх чөлөөтэй болоход надад хэдхэн жил дутуу байна хичээх болно.

Эх сурвалж: ZARIG.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хан-уул дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн өдөрлөг зохион байгууллаа
Дэлхийн хамгийн жижиг бас хамгийн том морьтой танилц
Хэрэв энэ төсөл батлагдвал Эрүүгийн хууль ингэж өөрчлөгдөнө
“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ
Баяр наадмын Ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
Дональд Трамп Ким Чен Унтай хийх уулзалтаа цуцаллаа
М.Ууганбаяр: Халуун усыг удаан хугацаагаар таслахгүйгээр засварын ажлаа хийнэ
21-р зууны хамгийн чухал сорилт бол ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАХ
Хувьчлагдах төрийн өмчит 27 компани
"Мансууруулах бодис хэрэглэж, гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгаа"
Монгол улс "ӨРСӨЛДӨХ ЧАДВАР"-ын үзүүлэлтээр 63 улсаас 62 дугаарт бичигдэв
Korean Air компанийн өв залгамжлагч хууль зөрчин гэрийн үйлчлэгч ажиллуулж байсан хэргээр байцаагдана
Монголын Үндэсний бөхийн холбооныхон дахин хуралдах хүсэлт тавьжээ
Нийслэлийн ЕБС-ийн 8-р ангийн сурагчид хог хаягдлын менежментийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, “НОГООН ПАСПОРТ”-тай боллоо
Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм
Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
Гүржийн Точиношин башёг тэргүүлж байна
Алба хаагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэн батлууллаа
Эмч нарын суулт ОУВС-ийн гадаа үргэлжилж байна
Таж Махал нянд идүүлж байна