Анхны халдваргүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо

2017-10-27

я1

Нийслэлээс 660 км-ийн зайд орших Дорноговь аймгийн Зам-Үүд сум нь Монгол Улсын урд хилтэй залгаа хилийн боомт. Манай улс хилийн 26 боомттой. Гол цэг нь Замын-Үүд гэдэг. Харин хоёр дахь нь Гашуунсухайт аж. Нийт импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүний 60-70 хувь нь Зам-Үүдийн боомтоор орж ирдэг. Тиймээс Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын алба хүн, мал амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслээр дамжих мал амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, экспорт, импортын барааны аюулгүй байдлыг хангуулж ажилладаг байна. Энэхүү үүргээ биелүүлэхдээ хүний хүчийг дайчлан халуун, хүйтнийг үл ажран зүтгэж буй улсын байцаагчдынхаа ур чадвараар ажлаа амжуулж иржээ.

 

1.7 САЯ ЮАНИЙН ӨРТӨГ БҮХИЙ БАЙГУУЛАМЖ

Урд хилээр өдөрт дунджаар 700-800 автомашин, тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байна. Эдгээрийг ариутгахдаа гар аргаар шүршдэг төхөөрөмж ашигладаг байжээ. Хилээр нэвтрүүлж байгаа тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас улбаалан төдийлөн дорвитой шийдэлд хүрээгүй өдийг хүрсэн хэмээн улсын байцаагчид ярьж байлаа.

Ачааны хүндийг үүрч, аюулгүй байдлыг сахин хамгаалах амаргүй албыг гүйцэтгэж байгаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ажлыг хөнгөвчлөх, хилээр гарах урсгалыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадамжийг өсгөхийн тулд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү энэ оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр Зам-Үүд боомтод ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламж барих асуудлыг ярилцсан ажээ. Ингээд Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламжаар 1.7 сая юанийн өртөг бүхий ариутгалын төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа ашиглалтад орууллаа. Энэ байгууламжийг ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Шунг Фэйн” компани барьжээ.

Нээлтэд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Замын-Үүд сумын Засаг дарга Н.Алдарбаяр, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Г.Батмөнх, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Коммунист намын дарга Тянь-Янг, Ардын засгийн ордны дарга Лю ши пин,  “Шунг Фэн” компанийн захирал Хай Фэнг нар оролцсон юм.

 

БҮРЭН АВТОМАТ МЭДРЭГЧ БҮХИЙ СИСТЕМ

Замын-Үүд боомтын автозамын боомт 1992 онд анх ашиглтад оржээ. Энэ цагаас тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг Хилийн мэргэжлийн хяналтын алба хариуцан ажилладаг байв. Тус боомт ачааны болон авто­машины хил нэвт­рэх хоёр замтай юм байна. Ариутгал, халд­варгүйтгэлийг хийхдээ туулуулах, шүрших аргаар хийдэг байжээ. Энэ арга нь хилийн нэвтрэх цэгийн хорио цээр, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахгүй байгааг улсын байцаагчид хэлж байв.

Бүрэн автомат мэдрэгчтэй ариутгалын систем нь жилийн дөрвөн улиралд ажиллах хүчин чадалтай. Халдваргүйжүүлэх уусмалыг хөлдөөхгүй халаах системтэй аж. Мөн салхины хамгаалалттай, зэврэхээс хамгаалсан орчин үеийн шаардлагад нийцсэн шүршигч төхөөрөмж юм байна.

Энэ байгууламж ашиглалтад орсноор хил дамнан халдварлах өвчин, ургамлын хорио цээртэй зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү онцоллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын Коммунист намын дарга Тянь Янг “Хөрш айл төрөл саднаас дотно” гэсэн Хятадын зүйр үг бий. Замын-Үүд боомттой хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Бид цаашид ч хамтарч ажиллахдаа таатай байна гэсэн юм.

Ийнхүү тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийн орчин үеийн байгууламж байгуулагдсанаар хилийн боомтын нэвтрэх цэгийн чадавхийг өсгөнө. Хоёр улсын боомтын үйл ажиллагааг ижил төвшинд хүргэх давуу талтайгаас гадна цаг хугацаа хэмнэж байгаад олзуурхаж байгаагаа Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ярьж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй