Зүрхний гажигтай 41 хүүхэд Бээжин хотыг зорилоо

2017-10-20

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчнийг эмчлэх чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд П.Н.Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан, Монголын улаан загалмай нийгэмлэгийнхэн  хамтарсан гэрээг саяхан үзэглэсэн. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн сан эмчилгээнд явах хүүхдүүдийн эмчилгээний бүх зардал болон хоол унаа, харгалзан авч явах нэг хүний зардлыг бүрэн хариуцахаар болсон. Харин П.Н.Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг зүрхний гажигтай хүүхдийг оношилж, зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох ажлыг хариуцан хийж байгаа юм. МУЗН эдгээр шат дараалсан үйл ажилагааг зохион байгуулж, хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээж байгаа юм. Энэ ажлын эхний үр дүнг монголчууд бид тун удахгүй харах гэж байна.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 100 ХҮҮХДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛНЭ

БНХАУ-аас тэргүүлэх зэргийн эмч нар хүрэлцэн ирж, эхний ээлжинд мэс засал хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон Бээжин хот, ӨМӨЗО-ы Хөх хотын өндөр төвш­ний эмнэлгүүд рүү эмчилгээнд явуулж байгаа. Төслийн хүрээнд зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүй эмчилнэ. Эхний ээлжинд 54 хүүхдийг сонгоод энэ сарын эхээр 14 хүүхдийг  Хөх хот руу эмчилгээнд явуулсан. Тэгвэл өчигдөр 41 хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хамт Бээжин рүү эмчлүүлэхээр явлаа. “Зүрхний гажгийг эмчлэх хагалгаа хамгийн өртөг өндөртэйд тооцогддог. Монгол Улсад эмчлүүлбэл 25 хувийн зардлыг эмчлүүлэгч өөрөө төлдөг. Үлдсэн зардлыг улсаас даадаг. Гэсэн ч 25 хувь болох 3-5 сая төгрөгийг гаргаад эмчлүүлэх тохиолдол тун ховорхон байдаг” гэдгийг эцэг, эхчүүд хэлж байсан. Мөн “Энэ төслийн хүрээнд хагалгаа болон түүний дараах эмчилгээ, Бээжин эсвэл Хөх хот руу явж эмчлүүлэх замын зардал байр хоол, эцэг эх, асран хамгаалагчийн бүх зардлыг дааж байгаа нь бидэнд маш том боломжийг олгож байна. Тиймээс төслийг хэрэгжүүлэгч бай­гуул­лагуудад та­лархлаа илэрхийлж байна” гэдгийг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр дам­жуулан уламжилж байв.

 

“АМЬЖИРГААНЫ ТӨВШИН ТААРУУ ХҮҮХДҮҮДИЙГ СОНГОСОН” ГЭВ

П.Н.Шастины нэрэм­жит Улсын III эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс эхний ээлжинд зайлшгүй цаг алдалгүй эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг БНХАУ-аас ирсэн эмч нарын баг манай эмч нартай хамтран сонгосон. Ингэхдээ  Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг чухалчилсан гэдгийг эмч нар хэлж байв.  Энэ удаа эмчилгээнд явж буй хүүхдүүдийн хамгийн бага нь дөрвөн сартай, хамгийн том нь 12 настай хүүхдүүд байв. Тэднийг галт тэрэгний буудлаас МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, төслийг хариуцан ажиллаж буй Улаан загалмайн байгууллагынхан, ах дүү нар нь  хамт үдэн гаргаж,  өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй