Дөрвөн эхнэртэй баяны үлгэр

2017-10-20

Маш баян нэгэн худалдаачин эр дөрвөн эхнэрийн хамт амьдран суудаг байжээ. Хэдийгээр дөрвөн эхнэртэй ч хамгийн бага эхнэртэй ухаангүй хайртай бөгөөд түүнийгээ сайхан бүхнээр тэтгэж, чамин бүхнийг авч өгнө. Гэвч хайртай эхнэр нь түүнд өгөөд гийгүүлээд байдаг зүйл алга байлаа.

Худалдаачин гурав дахь эхнэртээ ч мөн адил хайртай. Энэ эхнэрээ бусад баячуудад гайхуулах дуртай бөгөөд үзэсгэлэн гоогоороо бахархал болсон нэгэн бүсгүй байлаа. Гэхдээ л өөр баян эрс түүнийг нь булаачих вий гэхээс үхтлээ айдаг байсан гэнэ.

Харин хоёр дахь эхнэр нь баян эрийн хувьд жинхэнэ ухаалаг, боловсролтой, бодолтой нэгэн бөгөөд бусад эхнэрүүдтэйгээ бус харин хоёр дахь эхнэртэйгээ л элдэв асуудлын талаар зөвлөлддөг байжээ. Тэгээд ч энэ эхнэр нь хүнд хэцүү үе тулгарахад нь үргэлж дэргэд нь байдаг байв.

Худалдаачин анхны эхнэртэй л хайргүй байв. Хэтэрхий үнэнч, шударга, халамжтай, арын амьдралаа авч явдаг нь зөвхөн анхны эхнэр нь л байсан юм. Гэхдээ өөрт нь чин сэтгэлээсээ хайртай эхнэрээ нөхөр нь даана ч хүн гэж тоодоггүй байв.

Гэтэл худалдаачин эр хүндээр өвчилж, үхэх дөхөж байгаагаа ч гадарлаж эхлэв. Тэгээд өөрөө өөртөө:
-Би дөрвөн эхнэртэй атал ганцаараа үхэлтэй нүүр туллах гэжүү? Там ч бай диваажин ч бай алинд нь ч би ганцаардахыг хүсэхгүй байна. гэж хэлжээ.

Тэгээд дөрөв дэхь эхнэрээ дуудан ирүүлээд
-Би чамдаа бүхнээс илүү хайртай билээ. Бүхий л сайхан болгоныг би чамдаа зориулдаг байсан. Гэхдээ одоо миний нас дуусчээ. Чи надтай хамт хойд ертөнцөд ч гэсэн хамт байх уу? гэж асуулаа.
Харин хайртай отгон эхнэр нь түүнд:
-Хэзээ ч үгүй гэдэг үгнээс өөрийг хэлэлгүй өрөөнөөс нь гүйх шахам гараад явчихав. Түүний энэ үг нөхрийнх нь зүрхийг хутгаар сийчих шиг л болов.

Хөгшин эр гурав дахь эхнэрээ дуудан мөн асуувал:
-Үгүй ээ. Одоо байгаа амьдрал минь надад таалагдаж байна. Би угаасаа чамайг үхэхэд өөр эртэй гэрлэнэ гэж хэлээд гараав явав. Энэ үг нөхрийнх нь сэтгэлийг мөс шиг л хөлдөөж орхив.

Хоёр дахь эхнэр орж ирлээ. Хөгшин эр мөн асуувал:
-Авааль нөхөр минь. Би энэ удаад зовлонг тань хуваалцаж үл чадна. Гэхдээ чамайг би эцсийн замд тань үдэж өгөх болно гэж хэлэв. Энэ хариулт нь баян эрийн сэтгэлийг гонсойлгоод зогсохгүй, үхэлрүү нь бүр ч түлхэж орхих шиг болов.

Гэтэл өрөөнд турж эцэж, тамир тэнхээ нь хэдийнэ барагдсан анхны эхнэр нь орж ирээд:
-Би чамайгаа хэзээ ч орхихгүй ээ. Би үргэлж чамтай хамт байж, хамт үхэх болно гэж хэлжээ. Худалдаачин харин энэ үед нулимс дуслуулан:
-Би чамайгаа илүү ихээр хайрлах минь яалаа гээд тэврэн авлаа…

Үнэндээ дөрвөн эхнэрүүд бол бидний амьдралын нэгээхэн хэсгүүд юм.
-Дөрөв дэхь эхнэр бол бидний бие цогцос юм. Бид бие цогцсоо яаж ч хайрлаж, гоёж гоодоод, сайхан харагдуулах гэж хичээсэн ч хэзээ нэгэн цагт бие маань биднийг орхиод л үлдэнэ.

-Гурав дахь эхнэр бол бидний хэргэм зэрэг эв хөрөнгө цуглуулсан баялаг маань билээ. Гэхдээ бид үхэхэд эд баялаг өөр хэн нэгнийх болж, биднийг орхидог.

-Хоёр дахь эхнэр бол бидний анд нөхөд, гэр бүлийнхэн маань юм. Бидэнтэй хэдий ойр байж, зовлон жаргалыг хамт туулавч, үхэх цагт үдээд хоцордог шүү дээ.

Харин анхны эхнэр бол бидний амьдрал, зүрх сэтгэл, амьдралын тань туулж өнгөрүүлсэн хором бүр байх болно. Та түүнийг байгаа үед нь хайрладаггүй, бас санадаг ч үгүй. Гэхдээ эцсийн мөчид үхэхэд энэ сайхан мөчүүд бидэнтэй хамт үүрд явдаг гэдгийг эл үлгэр сануулжээ

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Согтуу мотоциклийн жолооч хоёр хүүхдийг хүнд гэмтээжээ
Хөлбөмбөгийн фанатууд багаа дэмжих гэж биш ПИВО уух гэж асарыг зорьдог
Агуйгаас тав дахь хүүхдийг гаргажээ
"Хүн ам, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын 65.3% нь эмэгтэй, 34.7% нь эрэгтэй"
“E-mart” орчмын борооны ус зайлуулах шугамын ажил наадмын өмнө дуусна
Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана
Хилээр 170 ширхэг гар утас нуун оруулсныг илрүүлжээ
Машинаа ухраахдаа ач охиноо дайрч, аминд нь хүрчээ
Японы дарс үйлдвэрлэгч хосыг Францаас явуулахыг иргэд эсэргүүцжээ
"Гудамжны халдлага" буюу охидыг айлгадаг бүдүүлэг зан
Зорилготой бүсгүйчүүдийн зоригийг битгий мохоогоорой
Ах дүү хоёр зайрмаг авах гэж гараад эргэж ирсэнгүй
Жүжигчин Ц.Цэрэнболд Карпатын ууланд тулалдана
Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана
Долдугаар сарын 9,10-нд бүх нийтээр амрахыг дэмжсэнгүй
Оны эхний таван сарын байдлаар 1353 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Монголбанкны зургаадугаар сард худалдан авсан алтны хэмжээ өсөв
Нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Хил дээр тусгаарлагдсан хүүхдүүд эцэг эхтэйгээ уулзлаа
Д.Оюунхорол: МАН-ын бүлэгт фракц бүлэглэл байхгүй