2017-10-18
Монгол Улсын баруун хязгаараас Өмнөд Солонгосын археологичид 2000 орчим жилийн тэртээд хамаарагдах занданшуулсан шарил олсон талаар Ённап агентлаг мэдээлжээ. Алтайн нурууны Шивээ хайрхан дахь эртний булшнаас олдсон занданшуулсан шарил 165-170 см өндөр эрэгтэй хүнийх байсан талаар БНСУ-ын Соёлын өвийн үндэсний институт мэдээлсэн байна.
Судалгааны багийнхан монгол нүүдэлчдийн III-V зууны үед хамаарагдах хоёр том хиргэсүүр мөн 2000 жилийн өмнөх гэж таамаглаж буй гурван жижиг хэргэсүүр олсон гэнэ. Гурван жижиг хиргэсүүрийн нэгнээс гарсан эртний хүний занданшуулсан шарил цээж хэсгээ даавуугаар ороосон байдалтай байжээ. Археологичид эртний хүний өмсгөлийн зөв энгэр нь буруу энгэр дээгүүрээ давуулсан байсныг эртний Хятадын умард хэсгээр амьдарч байсан хүмүүсийн хувцасны загвар гэж таамаглаж байгаа гэнэ. Тус институт эртний хүнийг Хятадаас хойд нутгууд руу Торгоны зам дагуу худалдаа хийж явсан худалдаачин байсан эсэхийг тогтоохоор нарийн шинжилгээ явуулж байгаа юм байна. Судлаачид мөн эртний хүний ген, хооллох зуршил болон өөр олон зүйлийг олж мэдэхээр судалж байгаа ажээ.
Эх сурвалж: NEWS.MN
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд