2017-10-12
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр шуудан, холбооны салбарын нийт орлого 2017 оны эхний есөн сард 566.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.9 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин хүн амаас орсон орлого 393.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
Суурин утасны цэгийн тоо 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 287.8 мянган ширхэг, кабелийн телевиз хэрэглэгчид 458.7 мянга болж өмнөх оны мөн үеэс суурин утасны цэг 20.5 мянган ширхэг, кабелийн телевиз хэрэглэгчид 51.6 мянгаар нэмэгджээ. Үүнд гурвалсан үйлчилгээ үзүүлж буй байгууллагын хэрэглэгчид болон агаарын олон сувгийн тоон телевизийн дамжуулах үйлчилгээ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Шуудангийн үйлчилгээний салбар 2017 оны гуравдугаар улирлын байдлаар 1054.2 мянган ширхэг бичиг, захидал, 158.2 мянган ширхэг илгээмж, 4.7 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ. Үүрэн утас хэрэглэгчид 2017 оны гуравдугаар улиралд давхардсан тоогоор 3.6 саяд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 237.2 мянган хэрэглэгчээр өссөн үзүүлэлт юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд