Оросууд Америкчуудыг хакердаж байхад нь Израйлчууд хакердаж мэджээ

2017-10-12

Хүйтэн дайн үнэн хэрэгтээ дуусаагүй. Одоо цахим ертөнцөд үргэлжилж байгаа гэж үздэг хэсэг бий. Нью Йорк Таймст нийтэлсэн мэдээлэлд Израйлийн Засгийн газрын хакерууд 2015 онд Касперскийгийн сүлжээнд нэвтэрч Оросын Засгийн газрын хакерууд Америкийг тагнаж байхыг үйлдэл дээр нь барьсан гэжээ.
 
Нэг үгээр бол Оросууд Америкчуудыг, Израйлчууд Оросуудыг, харин Америкчууд бүгдийг нь тагнадаг гэсэн үг юм. Хэрээ, хэрээнийхээ харыг гайхна гэдэг шиг л.
 
Хэдийгээр бүгд л бие биенийгээ тагнаж, чагнаж байдаг гэдэг нь шинэ зүйл ч биш, нууц зүйл ч биш боловч яг одоо Касперский Лаб олон улсын тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт голлох үүрэг гүйцэтгэж байсан гэж Америкийн эрх баригчид буруутгаж, харин Касперский түүнийг нь үгүйсгэж байгаа.

Харин сүүлийн үеийн мэдээллүүдтэй холбогдуулан дотооддоо ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгаж эхэлсэн гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Уолл Стрийт Журналд Оросын тагнуулууд Касперский антивирусийн программын тусламжтай Америкийн Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн тун чухал мэдээллүүдийг хулгайлсан гэх нийтлэл гарсан юм.

Энэхүү үйл явдал үнэн байлаа ч гэсэн Уолл Стрийт Журналд гарсан нийтлэлд Касперский үнэхээр холбоотой гэдгийг нотлох баримт хангалттай байгаагүй аж.

Нью Йорк Таймст гарснаар Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Израйлийн талаас мэдээлэл авсны дараа шууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
 
Ингээд 2015 оны дундуур Касперский Лаб өөрсдийнх нь сүлжээнд халдсан болохыг илрүүлсэн бөгөөд Америк, Израйлчуудын хамтран хөгжүүлсэн Стакснет байсан гэж мэдэгдэж байсан удаатай.
 
Стакснет нь Ираны цөмийн хөтөлбөрийг бусниулах зорилгоор 2010 онд нэвтрүүлсэн хортой код юм.
 
Үүний дараа Америкийн Дотоодыг аюулаас хамгаалах алба Касперскийгийн программыг Засгийн газрын компьютерт ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
 
Дөнгөж өнгөрсөн сард АНУ-ын Үндэсний тагнуулын хорооноос Оросын тагнуулын алба Касперский Лабын бүх мэдээллийн сан болон эх кодод хандах эрхтэй байдаг гэсэн нууцлалын зэрэгтэй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм.

Харин Касперский Лабыг үүсгэн байгуулагч Евгений Касперский “Бид дэлхийн ямар ч орны засгийн газарт тагнуулын ажиллагаа явуулахад нь тусалж байсан удаагүй” гэж мэдэгджээ.
 
Харин сүүлийн үеийн мэдээллүүдтэй холбогдуулан дотооддоо ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгаж эхэлсэн гэсэн байна.
 
Одоогийн байдлаар Касперский үнэхээр ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй хэдий ч Америкийн шүүхэд Израйлийн тагнуулын албанаас авсан баттай мэдээлэл ирж магадгүй юм.

Тэгэхээр Касперский үнэхээр мэдэж байсан уу, эсвэл хэн нэгэн мэдэгдэлгүйгээр тэднийг ашигласан уу, гэх шинэ асуудал ч үүсэж магадгүй.

Эх сурвалж: GOGO.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй