Эко сургуулиудын үндэсний- III чуулган зохион байгуулагдлаа

2017-10-11

“Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган энэ сарын 8, 9-ний өдрүүдэд  Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт “Бид хамтдаа өөрчилж чадна” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд 21 аймаг, нийслэлийн 100 гаруй сургуулийн удирдлага, багш, сурагчид, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл, Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөр, Дэлхийн байгаль орчны боловсролын санг (FEE)-ийн  төлөөллүүд бүхий нийт 330 гаруй хүн оролцсон.

Үндэсний III чуулганаар “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл “Бид хамтдаа өөрчилж чадна”, багш нар “Бид чиглүүлж чадна”, Төрийн байгууллага болон сургуулийн удирдлагууд “Бид дэмжиж чадна” сэдэвт хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулсан.

Чуулганы 2 дахь өдөр орон нутагтаа манлайллыг бий болгож, олон улсын эко сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн хөтөч цогцолбор сургууль, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийг Олон улсын “Ногоон туг”-ын эзнээр, “Мөнгөн гэрэгэ” шагналыг 24 сургуульд, “Хүрэл гэрэгэ” шагналыг 4 сургуульд тус тус олгосон байна. Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаанд Дэлхийн байгаль орчны боловсролын санг (FEE)-ийн удирдах зөвлөлийн гишүүн Борис Шушмак ирж оролцсон бөгөөд Монгол Улсад Олон Улсын Эко сургууль хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй