2017-10-05
18-хан настайдаа НБА-гийн драфтын нэг дэхь сонголтоор Кавальерст ирж 2007 онд Кавальерсыг анх удаа НБА-гийн шигшээ тоглолт хүртэл явахад багийн гол тоглогч байж чадсан НБА-гийн шилдэг тамирчин Леброн Жеймсийн хүнд хэцүү амьдралаас хүссэнээ хийдэг болтлоо зүтгэсэн бяцхан түүх.
Леброны ээж Глория Жеймс 16-хан настайдаа хүүгээ төрүүлжээ. Түүний эцэг нь Энтони МакКлелланд гэгч эр байсан боловч хүүгийнхээ албан ёсны эцэг болохоос татгалзсан учир залуу ээж нь өөрийнхөө овгоор хүүгээ овоглосон байна. Леброн болон түүний ээжийн хувьд амьдрал тийм ч сайхан байсангүй. Леброныг бага балчир байхад ээж нь ихэд зовлон зүдгүүр амсч, сэтгэл санааны хувьд хямралтай байсан аж. Жирэмсэн байх үед нь Глориягийн ээж нас барсан нь түүний сэтгэл санаанд ихээхэн нөлөөлжээ. Худалдагч, кассчны ажлын хооронд завгүй гүйж, тогтвор суурьшилтай ажил олдохгүй байсан бөгөөд ээж, хүү хоёр түрээсийн байр хэсч амьдардаг байв. Кливлэндээс өмнө зүгт нэг цагийн зайтай газар орших Акрон хот 200 мянга орчим оршин суугчтай бөгөөд Глория, Леброн нар хотынхоо бараг бүх л байр түрээсэлдэг айлыг андахгүй болсон байжээ.
Хэдийгээр ажил, амьдралын хувьд зовлон бэрхшээл хангалттай амсч байсан ч Глория халамжтай ээж байхын тулд ихэд хичээж, бяцхан хүүгээ гудамжны харгис хэрцгий зодоон, нийгмийн энэ таагүй байдлаар ангид байлгахаар хэрэндээ хичээдэг байв. Леброныг хоёр настай байхад Глория Эдди Жэксон гэгч залуутай дотно харьцаатай болсон боловч 1990 онд Эдди хар тамхи наймаалсан хэргээр гянданд хоригджээ. Леброн, Жэксон хоёр бие биедээ сайн ханддаг байсан учир Глория хүүдээ эцэг болж чадахуйц эртэй учирсандаа нууцхан баярладаг байсан нь ингээд талаар өнгөрч.
Нүүдлийн амьдралтай байсан Леброн бага сургуульд элсэн ороод багагүй бэрхшээлтэй учирчээ. Гэр бүлийн амьдрал нь хүнд хэцүү, ядуу зүдүү, үргэлж санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг байсан учир бяцхан хүү бусад хөвгүүдтэй найзлахаас эмээдэг байсан гэнэ. Гэхдээ тэр хичээл номдоо шамдаж, спортод, нэн ялангуяа сагсан бөмбөг, хөлбөмбөг /америк/-т дэндүү дуртай байжээ. Майкл Жорданг шүтэж, түүн шиг сагсан бөмбөгч болохыг мөрөөдөж явсан бяцхан хүү хүнд бэрх амьдралаас өөрийн авьяас чадвараар жинхэнэ шилдэг тамирчин болжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд