ЕБС-ийн нийгмийн ажилтнууд агаар, орчны бохирдлоос сэргийлэх сургалтад хамрагдлаа

2017-10-05

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Улаанбаатар цэвэр агаар” төсөлтэй хамтран “Дотоод орчны бохирдол, түүнээс сэргийлэх нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн 1, 2 дугаар бүсэд байрлах ерөнхий боловсролын 50 сургуулийн багш, нийгмийн ажилтныг хамруулж, дотоод орчны бохирдол гэж юуг хэлэх, түүнээс энгийн аргаар хэрхэн хамгаалах талаар нэгдсэн мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Л.Гүнбилэг  төрөөс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг товч танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан заавар, зөвлөмжийг мэргэжлийн судлаач, эрдэмтэд оролцогчдод тайлбарлан таниулж, агаар, орчны бохирдлын чиглэлээр дагнан судалгаа хийдэг хувийн хэвшлийнхний зүгээс өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн бидний амьдралд түгээмэл илэрч болсон хорт бодисуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтад хамрагдсан нийгмийн ажилтнууд сургалтаас олж авсан мэдээллээ сургуулийнхаа багш нараар дамжуулан сурагчдад хүргэх бөгөөд иргэдэд хүүхэд ахуй цагаас нь агаар, орчны бохирдол гэж юуг хэлэх, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлж, амьдралд нь хэвшүүлэх замаар экологийн боловсрол олгох нь маш үр дүнтэй алхам гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй