БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг

2017-10-03

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм  нөхөд өө,

Эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчид өө,

Та бүгдийн  энэ өдрийн амар  амгаланг айлтгаж,  “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр”  сэдэвт өнөөдрийн чуулганд оролцохоор  хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж байна.

Өнгөрсөн сард манай хөрш БНХАУ-ын Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь гурван конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан билээ. Иймээс өнөөдөр  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол Улсаас оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би маш баяртай байна.

Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй  зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран  даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд  нэн эмзэг  орон юм.  Зөвхөн өнөө жилийн  байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож,  ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар  ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж,  зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа.  Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч бид энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймд  үндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна.

Энэхүү зорилтыг бид Монгол Улсын Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн  үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого,  Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээ авч байна.   Гэхдээ  хөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатай  холбоотой бэрхшээлүүд  тулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлж  чадахгүй байна. Ялангуяа  санхүүжилтийн хувьд  дан улсын төсвөөс хараат байх,  зөвхөн төр засгийн байгууллагууд хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш байна.  Ийм учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих, үүний тулд  холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулах  шаардлагатай байна.

БОАЖЯ өнгөрсөн  9 дүгээр сард  олон улсын  Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаар  томилогдсон  Хас банк,  мөн Монголын банкны  холбоотой хамтран   ногоон санхүүжилт,  ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг   хэрэгжүүлэх,  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоог  идэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.

Харин өнөөдөр, маргааш 2 өдөр хуралдах энэхүү чуулган нь илүү өргөн хүрээг хамрах бөгөөд чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх талууд энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх явдал юм. Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,  Уур амьсгалын ногоон сан,  Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага,  Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын  Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк  санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ  болж байгаад  ихээхэн баяртай байна. Ийнхүү оролцогч талуудын төлөөлөл хуран чуулж, санал солилцох боломж бүрдүүлэх талаар бидний санаачлагыг бүх талаар дэмжиж, хамтран  ажилласан  ХБНГУ-ын холбогдох  байгууллагууд,  мөн Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллагад тусгайлан гүн талархал илэрхийлж байна.

Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд  “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад  Монгол Улсын  оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын   өөрчлөлтөд дасан зохицох  гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар  хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингээд тус чуулганд цаг заваа гарган оролцож буй та бүхэнд дахин талархал илэрхийлж,   чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй