"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр" чуулган эхэллээ

2017-10-03

Дэлхийн улс орнууд Парисын хэлэлцээрийн хүрээнд  уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой зорилт тавьж, 2015-2030 онд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж буй. Монгол Улс хувьд ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмрээ тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд олон улсын түншүүдийн тусламж дэмжлэг, хамтын хүчин чармайлтаар үндэсний хэмжээнд, салбар дундын уялдаа холбоотой түншлэлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Монгол Улсын   Байгаль орчин, аялал жуулчлалын яам, NDC Partnership /Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл/ олон улсын байгууллагатай хамтран “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулганыг 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Корпорейт” зочид буудалд зохион байгуулж байна.

Чуулганд Монгол Улсын хувь нэмэр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон улс, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд тэргүүтэй 250 гаруй талууд оролцоно. Улмаар уур амьсгалын өөрчлөлтийн бодлого зохицуулалт, бүтцийн орчин, зохион байгуулалт, уялдаатай хэрэгжилтийн талаар санал солилцох бөгөөд чуулганы үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжиж байгаа бодлого хөтөлбөрүүдтэй танилцаж, Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бодлого стратеги, механизм зэргийн талаар үндсэн чиглэлийг тодорхойлох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй