Дайсны ӨВӨРТ орсон хүүхнүүд

2017-09-25

Untitled-web

Фашистын Германд эзлэгдсэн байсан Европын орнуудыг чөлөөлсний дараа хэдэн мянган эмэгтэйчүүд дайсантай хувийн харьцаа тогтоосон хэмээн буруутгагдаж асар их доромжлол, хэрцгийллийг үзэж өнгөрүүлсэн байна.

Ялангуяа францчууд нутаг нэгт бүсгүйчүүдээ огт өрөвдөж хайрлахгүйгээр мөрдөн мөшгиж, зүйл бүрээр зовоож байв. Ялагдсан хорсол, олон жил эзлэгдсэн уур хилэнгээ эдгээр эмэгтэйчүүдэд гаргаж, тэр ч бүү хэл газар нутаг салж бутарсан бурууг тэдэнд тохож байлаа.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

“L’épuration sauvage” гэж нэрлэгдсэн кампанит ажиллагааны үеэр 30 орчим мянган эмэгтэйг немцүүдтэй холбоотой байсан хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилж байжээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Зарим хүмүүс иймэрхүү маягаар хувийн өс хонзонгоо авч байсан бол зарим нь, ялангуяа их идэвхтэй оролцогчид өөрсдөө булаан эзлэгчдэд ажиллаж байснаа хаацайлж, олны анхаарлыг өөр зүгт чиглүүлж амиа хоохойлохыг санаархаж байв.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Тэр үеийн нэгэн гэрч: “Бидний хажуугаар арав гаруй эмэгтэйчүүдийг суулгасан ачааны машин олны доромжлон хашгирах, хараан зүхэх, шүгэлдэх дуун дор явж өнгөрсөн. Тэдгээр эмэгтэйчүүдийн үс, гэзгийг нь хуссан байсан. Бүгд ичгүүр, айдаст автан толгойгоо даран бөхийсөн байлаа” гэж ярьжээ. Олон тооны зураг, бичлэг ч үүнийг баталж байгаа юм.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Эмэгтэйчүүдийн үсийг хусаад зогсохгүй, нүүрэн дээр нь хас тэмдэг зурж, духан дээр нь тамга дарж байжээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Бүсгүйчүүдийг зүгээр л буудаж орхих тохиолдол ч гарч байсны дээр олон эмэгтэйчүүд энэ бүхнийг тэсэж чадалгүй амиа хорлож байв.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Тэдгээр хүүхнүүдийг “үндэсний шившиг” хэмээн нэрлэж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, иргэний бүх эрхийг нь хасч байлаа. Ийм явдал Европын бусад оронд ч гарч байв.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Бас нэг хэцүү зүйл байсан нь: германчуудаас төрсөн хүүхдүүд байжээ. Дайсны үр удам болж төрсөн тэдэн шиг гадуурхагдаж, шоовдорлогдсон иргэд байсангүй. Тэднийг “Эзлэлтийн үеийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Францад бараг 200 мянган ийм хүүхэд төрсөн бөгөөд харин францчууд бусад улсыг бодвол арай зөөлөн хандаж, герман нэр авах, герман хэл сурахыг нь л хориглож байжээ. Гэхдээ л хүүхэд томчуудгүй доромжлон гадуурхах явдал гаргаж байсан нь мэдээж. Тэдний олонхи нь эхчүүддээ хаягдаж, хүүхэд асрах газар өсчээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Зохиолч Сомерсет Моэмийн 1944 онд бичсэн “Бууж өгөөгүй эмэгтэй” зохиолын гол баатар герман цэргээс олсон хүүхдээ хөнөөж байгаа тухай гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд иймэрхүү явдал олноор гарч байжээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Эзлэлтийн үеийн хүүхдүүдийн “Хил хязгааргүй зүрх” хэмээх 300 гаруй гишүүдтэй Франц–Германы ассоциацийг үндэслэгч: “Нийгэм бидний эрхийг боогдуулж байсан тул бид энэ ассоциацийг байгуулсан юм. Дэлхийн 2-р дайны үед франко–герман гаралтай болж төрсөн нь бидний буруу биш. Бид өөрсдийнхөө эцэг эхийг хайж олох, бие биедээ туслах, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалан авч үлдэх зорилгоор нэгдсэн юм. Урьд нь энэ бол хориотой сэдэв байлаа” хэмээн өгүүлжээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Өнөө үед Германд франц эмэгтэйгээс төрсөн герман цэргийн хүүхэд германы харьяат болохыг зөвшөөрсөн хууль байдаг.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Норвегт 15 мянга орчим эмэгтэйчүүд жил хагас хүнд хүчир ажилд зүтгэхээр шийтгүүлж, тэднээс төрсөн бүх хүүхдүүдийг засгийн газраас “оюуны хомсдолтой” хэмээн зарлаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээж 60-аад оныг хүртэл тэнд хорьж байжээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Тэднийг “нацистийн удам”, “мэдрэл муутнууд” хэмээн нэрлэж, төрөл бүрийн эмнэлгийн туршилтанд оруулдаг байсан тухай хожим нь Норвегийн “Дайны үеийн хүүхдүүдийн Холбоо”-ноос мэдэгдсэн байна.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

2005 онд л Норвегийн парламент эдгээр гэм зэмгүй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж, 3000 еврог нөхөн төлбөр болгон өгчээ.

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

“Дайсны өвөрт орсон” хүүхнүүд

Эх сурвалж: VIVA.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй