2017-09-21
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж НИТХ-ын шинэ даргын томилгоог буюу нэр дэвшигчийг хэлэлцжээ.
НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч Оюуны ундраа группын захирал Ц.Амарсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшсэн аж.
Таван нэр дэвшигчээс Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг Ж.Батбаясгалан авсан байна. Түүний араас Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нар саналын тоогоороо жагсчээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Д.Баярсайхан нь 1992 оноос хойш дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдон өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байгаа.
Намын хорооны тэргүүлэгчдийн олонхийн саналыг авсан гурав дахь эрхэм нь Г.Төмөрбаатар. Тэрбээр дүүрэг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон явсан төдийгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
Нийслэлийн МАН-ын хорооноос олонхийн санал авсан эдгээр 3 эрхмийг намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр нэрийг нь дэвшүүлсэн байна.
Удирдах зөвлөлийн хурлаас дээрх гурван эрхмийн хэн нь дэмжигдэн НИТХ-ын даргад нэр дэвших нь удахгүй тодрох нь.
Эх сурвалж: НЗДТГ
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд