2017-09-19
Albert Pukies гэх эр өөрийн цахим хаягаараа нэгэн шинэ бүтээлээ танилцуулжээ. Тэр энэ цүнхээ аав нарт, эрчүүдэд зориулжээ. Элдэв бусын гоёл чимэглэл байхгүй, үнэ нь ч боломжийн гэнэ. Тэгээд зөвхөн хэвлий орчимдоо зүүнэ. Бусад цүнхнээс ялгарах цор ганц давуу тал гэвэл хүүхдүүд аавынхаа гэдсэнд дуртай зүйлээ хадгалах боломжтой юм байна. Харамсалтай нь Albert-ийн бүтээл одоогоор худалдаалагдах боломжгүй байгаа ажээ. Учир нь түүнд түншүүд, үйлдвэрлэгчдээ хайж олох асуудал тулгараад байгаа гэнэ. Гэсэн хэдий боловч түүний өвөрмөц бүтээл олны анхаарлыг татаж өөрийн цахим хуудсандаа байрлуулсан эхний хоёр өдөрт дэлхийн томоохон "чөлөөт" сайтууд онцолсон байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд