Хөмсгөө тэнийлгэ, Ерөнхийлөгч өө

2017-09-18

Сонгууль дуусдагаараа дуусч, наадам болдгоороо болж, хичээл эхэлдгээрээ эхэлсэн ч “Монгол ялна” уриа, хөмсөг зангидаж, хөмхийгөө зуусан дүр төрхөөсөө манай Ерөнхийлөгч лав салж чадсангүй. Уг нь тэр МоАХ-ны тэргүүн биш Монголын Ерөнхийлөгч болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрсөн ч яг л нөгөө нэр дэвшигч Х.Баттулгаараа л байна. 

Өөрөөр хэлбэл, түүнийг дэмжсэн 600 мянган хүний итгэлийг баталж, түүний эсрэг саналаа өгсөн 500 мянган хүний итгэлийг олохын төлөө Төрийн тэргүүнийхээ хувиар хичээсэн үг, үйлдэл үнэндээ түүнээс олж харагдсангүй. 

<Ардчилсан намын гишүүн, ах Тулгаа “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” монголчуудад үнэндээ падлий ч байхгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “лаа идэх нь ч, лууван идэх нь ч монголчуудад хамгийн их хамаатай асуудал. Тэр тусмаа Монгол Улсын төрийн тэргүүний хувьд түүний үг, үйлдэл, өмсөж зүүх бүхэн Монголын ард түмний үг, үйлдэл гэж харагдана. Учир нь тэр өнөөдөр Халтмаагаар биш Монголоороо овоглох болсон>

Өөрөөр хэлбэл, Х.Баттулга 

Монгол Улсын төрийн тэргүүн,

Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн,

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд ярьсан хэлсэн болгон нь Монголын төрийн “үг” гэж сонсогдоно. Тиймээс “Монгол ялна” фанатуудынх нь хэлээд байгаа шиг юугаа өмсөх нь хувь хүний асуудал гэхээсээ гадаад харилцаанд Монгол улсын төлөөлөх бүрэн эрхтэй хүний хувьд зангиа зүүх зүүхгүй нь ч түүний асуудал биш болсон гэсэн үг. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хар шил, богино ханцуйтай хар цамцтай очсон нь өнгөрсөн долоо хоногийн цахим ертөнцөд хамгийн их хандалт, шэйр авсан мэдээ байлаа. Өмнө нь, цагдаагийн баяр дээр Ерөнхийлөгч Х.Баттулга яг энэ хувцсаа өмсөөд очсоныг нь зүгээр орхиё гэхнээ хоёр дахь удаагаа давтаж буй түүний үйлдэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаатай илэрхийлэл байв уу, эсвэл Төрийн ёслолын албаныхны “алдаа” болов уу. Ямартай ч тас хар шил, тас хар хувцастай Ерөнхийлөгч Монголын Төрийн тэргүүн гэхээсээ мафийн нэг толгойлогч шиг л харагдаад өнгөрснийг нуугаад яахав. 

Аль ч төрд, аль ч улсад дипломат ёс гэж байдаг. Дипломат ёсонд заасан албаны хувцаслалтын дэг жаяг ч гэж бий. Монголын ард түмнийг төлөөлж байгаагийн хувиар Х.Баттулга дипломат ёсонд заасны дагуу л хувцаслах ёстой. Монголчууд МоАХ-ын тэргүүнээс дипломат ёс шаардаагүй, Монголын Ерөнхийлөгчөөс дипломат ёсонд заасан албаны хувцаслалтын дэг жаягийг л нэхэж байна. 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болсон Балдоржийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үг нэр дэвшигч Х.Баттулгын хувийн гомдол шиг сонсогдсоныг хэлэх хэрэгтэй ч биз. Сав л хийвэл гомдол тавьдаг, таалагдахгүй бол жагсаал цуглаан хийдэг, Засгийн газраа огцруулахаар заналтайгаар гарын үсэг зурдаг шазруун сайд, парламентын гишүүн та биш болсон. АН-ын асуудалд анхаарал хандуулдаг АН-ын Ерөнхийлөгч бүүр ч биш. Та одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Монголын асуудал л таны ажил. Монголын ард түмнийг бүрэн эрхтэй төлөөлж буйн хувьд хөмсгөө тэнийлгэ, Ерөнхийлөгч өө.

Эх сурвалж: NEWS.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй