- Улс төр
Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах ёстой
2017-09-08
УИХ-ын Ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газрыг огцруулснаар дараагийн Засгийн газрыг томилох шаардлага үүсээд байна.
Хэрэв Засгийн газар огцорсон бол дараагийн Засгийн газрыг УИХ 30 хоногийн дотор нөхөн томилох хуулийн заалттай юм. Тодруулбал Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” хэмээн тусгажээ.
Мөн Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.
Гэвч УИХ дахь олонх буюу МАН-ын Их хурал хоёр сарын дараа хуралдаж, намын шинэ даргаа сонгоно, шинэ дарга нь Засгийн газраа тэргүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Харин намын Их хурал нь хуулийн хугацаанд хуралдаж амжихгүй бол Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй юм.
Сэтгэгдэл үлдээх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд