2017-09-07
Монголчууд бид утасны дугаар, машины дугаарт ихээхэн ач холбогдол өгдөг улс. Хөдөө орон нутгийн автомашинууд ДАХ, ЗАА, ХӨВ, УВА, ХОА, ГАА, АРА гэх мэт серийн дугаартай байдаг. Энэ үсэгнүүдээр хүүхэд, залуучууд үг холбон тоглоом шоглоом хийх бишгүй л байдаг. Харин хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт "ОРО" гэх серийн дугаарын хязгаар дууссан тул шинээр "ОРК" серийн дугаар гаргасан байна. Гэтэл нутгийн жолооч нар энэ улсын дугаарыг "голжээ". Зарим иргэд бүр Авто тээврийн бүртгэлийн байгууллагадаа гомдол хүртэл гаргасан байна.
Хэзээнээс ч юм иргэдийн дунд Орк "хөдөөний, харанхуй бүдүүлэг" гэсэн утгатай үг хэрэглэгдэх болсноос ийнхүү дургүйцлээ илэрхийлжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд