Олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиудад батламж гардууллаа

2017-09-06

БСШУС-ын сайд бөгөөд БМИҮЗ (Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл)-ийн дарга Г.Чулуунбаатар ЭЗҮДС, Отгонтэнгэр их сургууль, ХУИС, ОУЭЗБДС, ШУТИС-ийн Геодизи хөтөлбөрийн хамт олонд олон улсад магадлан итгэмжлэгдсэн батламжийг өнөөдөр /2017.09.06/ гардууллаа.

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-өөр магадлан итгэмжлэгдсэн Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Отгонтэнгэр их сургууль, ХУИС, ОУЭЗБДС-д тус тус батламж, гэрчилгээг гардуулсан юм. Түүнчлэн ХБНГУ-ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг (ASIIN e.V.)-аар магадлан итгэмжлэгдсэн ШУТИС-ийн Геодизи хөтөлбөрийн хамт олонд батламж, гэрчилгээг нь гардуулав. БМИҮЗ (Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл) АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP) 2009 оноос хамтран ажилласан бөгөөд 2011 оны арванэгдүгээр сарын 01-ний өдөр хамтын ажиллагааны гэрээг байгуулж, 2014 оны  зургадугаар сард шинэчлэн баталсан. Тус гэрээг байгуулснаар манай улсын эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд дээрх зөвлөлтэй танилцаж, өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгджээ.

Өнөөдрийн байдлаар монголын 14 сургууль тус зөвлөлөөр магадлан итгэмжлэгдэж, долоон сургууль нэр дэвшигч, гишүүн сургуулийн статустай, магадлан итгэмжлэлд бэлтгэж байна. Дашрамд дурдахад, АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-ийн магадлан итгэмжлэл нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд дэлхийн 50 орчим улсын 1000 гаруй сургууль гишүүнчлэлтэй аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй