2017-09-05
“Будапешт-2017” жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, дэлхийн чансаа шинэчлэгдсэн байна. Шинэчилсэн чансаагаар манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлжээ.
МУГТ Доржсүрэнгийн Сумъяа 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн барилдааны 57 кг-ын жингийн ААШТ-ий хошой хүрэл (2012, 2013) медальт, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт 2016 оны “Рио-де-Жанейро”-гийн олимпийн мөнгөн медальт, 2017 оны ДАШТ-ий Алтан медальтай. Тэрбээр Дэлхийн Аварга болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж, нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр үлдсэн байна.
Харин МУГТ М.Уранцэцэг Дэлхийн Аваргын Мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноо өвөртлөн, жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авчээ. Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн барилдааны 48 кг-ын жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгөн медальт (2017), Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013) билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд