Монголын анхны цахим сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

2017-09-01

Монголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ.

84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр нийт хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд “Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц тодорхойлж байгаа билээ. 2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал 10 мянга 680 суудлаарх нэмэгдэж байна. Тэдгээрийн нэг нь 84 дүгээр сургуулийн өргөтгөл юм. Энэ хичээлийн жилд 3 сургуулийг 3 ээлжээс гаргаж чадлаа. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль, цэцэрлэгт их засвар хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” хөтөлбөр батлагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон улсын хөтөлбөрт болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ.” гэлээ.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль “Хүүхэд хөгжүүлэх цогц бодлого” боловсруулж, 4 үндсэн чиглэлээр 40 гаруй төрлийн хөгжүүлэх сургалт, секц, дугуйлан хичээллүүлдэг байна. Мөн цахим орчин бүрдүүлэн, цахим картыг нэвтрүүлж, сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг программчилсан Монголын анхны цахим сургууль юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй