"Тусгаар тогтнолын түүх" гэрэл зурагт

2017-08-30

Монгол Улсын маршал Ю.Цэдэнбал Увс аймгийн Давст суманд 1916 оны 9 сарын 17-ны өдөр төржээ. Бага сургуулиа төгсөөд 1929 оноос Эрхүүгийн монгол рабфакийн бэлтгэл, хүн эмнэлгийн техникум, рабфакийн санхүү эдийн засгийн курс, 1934-1938 онуудад Сибирийн санхүү эдийн засгийн дээд сургуульд суралцжээ. 1939 оноос Санхүүгийн техникумийн хичээлийн эрхлэгч, Сангийн Яамны орлогч сайд, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга, Сангийн яамны жинхэнэ сайдаар 1940-1954, 1958-1984 онуудад МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон нам төрийн удирдагчаар 44 жил ажиллсан. 1979 онд цэргийн дээд цол болох БНМАУ-ын Маршал цол олгосон. 1950-1980-иад оны бүтээн байгуулалтын түүхийг өнөөдрийн цувралаараа хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛ Увс аймгийн Давст суманд 1916 оны 9 сарын 17-ны өдөр төржээ.

 

Атрын аян эхлүүлэв. 1959 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурал атар газар эзэмшиж, тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тус орны гурилын хэрэгцээг дотооддоо хангах асар том зорилт дэвшүүлэн тавьж атрын анхдугаар аянг өрнүүлжээ.

 

Хүн амын бичиг үсгийн түвшинг авч үзвэл 1969 онд 82 хувь, 1979 онд 93,3 хувь, 1989 онд 97 хувь бичигтэй болжээ

НҮБ-ын чуулганд оролцож байгаа БНМАУ-ын төлөөлөгчид


БНМАУлс НҮБ-ын 101 дэх гишүүн улсаар элсэж төрийн далбаагаа мандуулж байгаа нь. Нью-Йорк. 1961.10. 27

НҮБ-ын чуулганд оролцож байгаа БНМАУ-ын төлөөлөгчид. 1961 он

Гэрлэх ёслолын ордоны нээлт. 1973 он 1973 оны 6 сарын 23-нд суурийг нь тавьж Зөвлөлтийн барилгын хоёрдугаар трестийн хамт олон барьж 1976 оны 6 сарын 12-ны өдөр ашиглалтанд өгчээ


ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Л.И.Брежнев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав. 1974.11 сар


1981 оны 3 сард Монгол хүн сансарт нисэв. Зөвлөлтийн сансрын нисэгч В В.Жанбиеков, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийжээ.

ЭРДЭНЭТ ХОТ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 12 сарын 11-ны өдрийн №266 тоот зарлигаар “Эрдэнэт хот байгуулах тухай” зарлиг гаргасан.

Ю.Цэдэнбал партизан нарын хамт.

Москвагийн XXII зуны олимпийн медальт тамирчид. Зүүн талаас хүрэл медальт Р.Даваадалай, мөнгөн медальт Ц.Дамдин, хүрэл медальт Д. Оюунболд, мөнгөн медальт Ж.Даваажав нар. 1980 он

Улаанбаатар хотын төв гудамж. 1970-аад он

Ард кино театр

“Найрамдал” хүүхдийн парк. Паркын эхний ээлжийг 1966 онд ашиглалтанд оруулж, 1969 онд бүрэн байгуулжээ. Найрамдал парк нь “Залуусын хотхон”, “Хүүхдийн хотхон” болон төвийн ба спортын гэсэн өрвөн үндсэн хэсгээс бүрддэг.

Монгол циркийн барилгыг барьж буй.

МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, Бага хурлын тэргүүлэгчидтэй.

Гутлын үйлдвэрийн цех. 1980-аад он

Савхин эдлэлийн үйлдвэр. 1980-аад он









.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй