Хүн бүр сэтгэл зүйчид хандаж үзээгүй ч сэтгэл зүйчтэй уулзах юм сан гэсэн хүсэл бодол байдаг

2017-08-29

-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе

-Сайн, сайн байна уу? Та бүхэнд өдрийн мэнд хүргэе.

-Таны мэргэжлийн тухай асуултаар яриагаа эхэлье. Сэтгэл судлаач мэргэжлийн чухам онцлог юу юм бэ?

-Сэтгэл судлаач нь хүнээс хүнтэй ажилладаг мэдрэмж, ур чадвар багагүй шаарддаг, хариуцлагатай ажил мэргэжил. Сэтгэл судлалыг сонгон суралцаж буй залуусын нэг онцлог нь чин сэтгэлээсээ сэтгэл судлаач болохыг зорьсон байдгаараа онцлогтой байдаг. Зүгээр л гоё санагдаад, нийтээрээ хошуурдаг, цалин өндөртэй, нэр хүндтэй гэх үзүүлэлт, шалгуураар олон залуус мэргэжлээ сонгож алдсан туршлага бий. Харин сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй залуус дээрх шалгууруудыг бус хүсч, дурлаж, сонирхсон учраас сонгосон байдаг онцлогтой. Сэтгэл судлаач хүн өөрийгөө бус бусдыг ойлгохыг, сонсохыг хичээдэг, бусдыг чин сэтгэлээсээ сонирхдог, өөрийн хүсэл сонирхлыг биш харилцагчийнхаа хүслийг чухалчилдаг байх нь тэдний мэргэжлийн суурь, сэтгэл зүйн онцлог байх учиртай. Мөн харилцааны ур чадвар өндөртэй, төлөв даруу, нээлттэй, сэтгэл судлалын шинжлэх ухааны мөн анагаах ухаан, нийгмийн ухааны өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй болдог. Зарим талаараа нийгэмд хүмүүс сэтгэл судлаачаас их юм  хүлээж, хүсч байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн ямар нэгэн асуудал, бэрхшээлтэй хүн сэтгэл судлаачтай уулзаад нэг удаагийн уулзалтаар өргөс авсан мэт сэтгэл зүйн хямрал бэрхшээл үгүй болно гэж найддаг байдал ажиглагддаг. Гэтэл сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг бол системтэй үйл явц байж гэмээн үр дүнгээ өгдөг. Тэр ч бүү хэл амьдрал, насан туршдаа сэтгэл зүйчид хандаж, мөн өөрийн амьдралдаа сэтгэл судлалын шинжлэх ухааны ололт амжилт, мэдлэгийг ашиглаж хэрэглээ болгох нь чухал юм.

-Өнөөгийн бодит нөхцөл байдалд Сэтгэл судлаач мэргэжил үнэхээр чухал хэрэгцээтэй байна уу?

-Тийм.

Яагаад?

-Энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байна. Өнөө цагт хүмүүсийн төвлөрөл, сууршил ихэсч, аль болох олуулаа, нэг дор бөөгнөрөн бие биерүүгээ тэмүүлж, нягт харилцаатай амьдарч байгаа ч нөгөө талаараа хүмүүс өөрсдөөсөө улам л холдсоор байна. Учир нь бие махбодын хувьд нэгэн дор байгаа ч хүний мэдрэмж, сэтгэл зүйн мөн чанараас холдож, бие биенээ ойлгон ухамсарлах байдал нь алдагдаж байгаа тал бий. Энэ байдал гэр бүл, хамт олон, найз нөхөд, их, бага аль ч бүлэгт түгээмэл ажиглагдаж байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагаас технологийн хөгжил, цаг үеийн өөрчлөлт, нийгэм болоод хувь хүний үнэт зүйл гэх зэргийг онцлон дурдаж болно. Тиймээс энэ цаг үед хувь хүний болоод нийгмийн сэтгэл зүйг тэнцвэртэй хадгалах, сэтгэл зүйн дэмжлэг туслалцааг мэргэжлийн түвшинд үзүүлдэг хүн бол сэтгэл судлаач байх ёстой.

-Манайхан сэтгэл зүйчид хэр зэрэг ханддаг вэ? Ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна?

-Нэг үе сэтгэл зүйчийг гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаад монголд буцаж ирсэн эсвэл амьдралын боломжтой хүмүүс сэтгэл зүйчид ханддаг байсан ч  одоо сэтгэл зүйчид ханддаг хүмүүсийн хүрээлэл өргөсөж байгаа гэж бодож байна. Өсвөр насны хүүхдийн сэтгэл хямрал, гэр бүлийн зөрчил маргааны асуудлуудаар зонхилж сэтгэл зүйчид ханддаг. Монголд хүн бүр сэтгэл зүйчид хандаж үзээгүй ч хүн бүрт сэтгэл зүйчтэй уулзах юм сан гэсэн хүсэл бодол байдаг. Хүмүүс сэтгэл зүйч миний асуудлыг шийдвэрлэнэ гэж үздэг. Харин сэтгэл зүйчид хандсанаар тэр хүн өөрөө өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх чадамж боломжтой болдог. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйч таны өмнөөс хэзээ ч шийдвэр гаргахгүй, харин таныг эрүүл зөв шийдвэр гаргах, асуудлаа зөв шийдэх сэтгэл зүйн боломж, нөхцлүүдээр л хангаж өгдөг гэсэн үг.

-Монголд сэтгэл судлаач мэргэжлийн эрэлт хэрэгцээ ямар байна, ер нь хэр бэлтгэгдсэн байдаг юм бэ?

-Сэтгэл судлаачийн тухайд манайханд саяхныг хүртэл ойлголт багатай байлаа. Анх намайг энэ мэргэжлээр суралцаж байх үед олон хүмүүс хэрэггүй мэргэжил сонгосон мэтээр ханддаг байсан. Тэр үед тийм ч олон хүүхэд энэ мэргэжлээр суралцдаггүй байж. Гэсэн ч цаг үе, хүний нийгэм өөрчлөгдөхийн хэрээр сэтгэл судлаачийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Сэтгэл судлаач бэлтгэдэг бүхэл бүтэн их сургуульд нэг л анги бэлтгэгддэг байсан бол өнөөдөр 3-4 анги дүүрч энэ мэргэжлээр суралцах хүсэл сонирхолтой залуусын тоо ч өсч байна. Энэ нь нийгмээс энэхүү мэргэжил тодорхой эрэлттэй байгааг харуулж байгаа юм. Мөн дээр дурдсан нийгмийн хөгжлийн асуудлуудтай уялдаж сэтгэл зүйч мэргэжлийн эрэлт өсч байна. Хүмүүс сэтгэл зүйн аливаа асуудлаа илэрхийлж, гадагшлуулж, зүй зохистойгоор шийдвэрлэхийг зорьдог болж. Өнөөдөр сэтгэл судлаачийн ажлын байр эрүүл мэндийн байгууллагууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, цэрэг, цагдаа, боловсролын үйлчилгээний байгууллага, бизнесийн байгууллага, олон нийтэд чиглэсэн зөвлөгөө, үйлчилгээний газруудад бий болж байна. Тиймээс цаашдаа ч энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам бүр өснө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр монголд 3000 орчим сэтгэл судлаач бэлтгэгдсэн гэсэн тоо байна. Энэ тоо бол 3 сая хүн амтай улсад тун цөөхөн хангалтгүй байгаа юм. Мөн сэтгэл судлаач бэлтгэдэг 4-5 их сургууль байдаг нь мөн л хангалтгүй бөгөөд цаашид нийгэмдээ үйлчлэхүйц чадварлаг сэтгэл судлаачдын хэрэгцээ шаардлага их байна. МУИС, МУБИС, Отгонтэнгэр, Хүмүүнлэг, Энх-Орчлон, Хууль сахиулахын их сургууль зэрэг сургуулиуд сэтгэл судлаач бэлтгэж байна.

-Манай нийгэмд сүүлийн үед бага насны хүүхдийн хүмүүжил, эцэг эхийн хайр халамж дутагдсанаас үүдэлтэй бага насны хүүхдийн хүмүүжлийн асуудал, мөн өсвөр насны хүүхдийн амиа хорлолт зэрэг хэргүүд гарах боллоо. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж үзэж байна вэ?

-Энэ бол ямар ч нөхцөл байдалд үүсч болох тохиолдлын шинжтэй зүйл биш шүү дээ. Хүүхэд аз жаргалтай, хайр халамж дунд өсч байгаа бол хэзээ ч буруу шийдвэр гаргаж буруу замаар ордоггүй. Тиймээс хүүхэд бусдад ямар нэгэн байдлаар гадуурхагдаж байна гэсэн мэдрэмжтэй болсноос үүдэлтэй олон эрсдэл дунд ордог. Ер нь хүн гэх амьтны зан үйлд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг мэдрэмж бол ганцаардах мэдрэмж юм. ЕБС-уудад сэтгэл зүйч ажиллаж хүүхдийн сэтгэл зүйн асуудал бэрхшээлүүдтэй тулж ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Мөн эцэг эхчүүдэд, багш нарт хүүхдийнх нь сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн үүднээс тодорхойлж өгөх тухайлбал, эцэг эх, багш, хүүхэд гэсэн гурвалсан хэлхээний сэтгэл зүйн асуудалтай тулж ажиллах хэрэгтэй.

- Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Азук:2019-09-29 19:17:12
Маш гоё мэдрэмж авлаа тэгээд бүх зүйлд нь амжилт хүсье би ч бас тань шиг сэтгэл зүйч болноо
zochin:2017-08-29 17:57:59
Mundag zaluu baina amjilt husie

ЦАГ АГААР

  • Баасан
    °C/°C
  • Бямба
    °C/°C
  • Ням
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй