11 сурагч Пусаны Үндэсний их сургуульд тэтгэлгээр суралцахаар боллоо

2017-08-25

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 11 сурагч БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургуульд тэтгэлгээр суралцахаар болжээ.

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургууль нийслэлийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг БНСУ-д тэтгэлэгтэй нөхцөлөөр суралцуулах, боловсролын салбарын ажилчдыг туршлага солилцуулах, мэргэжил дээшлүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Санамж бичгийн хэрэгжүүлэх хүрээнд  БНСУ-ын Пусаны Үндэсний Их сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал холбогдох хүмүүсийн хамт ирж сонгон шалгаруулалт явуулснаар нийслэлийн 11 сурагчийг  БНСУ-д тэтгэлэгтэйгээр суралцуулахаар боллоо.

Бүгд Найрамдах Солонгос улсын хоёр дахь том хот Пусан хотын Пусаны Үндэсний Их Сургууль (Pusan National University - PNU) нь 1946 онд байгуулагдсан, 26,485 оюутан, 839 эрдэмтэн багштай,  тус улсын шилдэг 10 их сургуулийн нэг юм.

Пусаны Их Сургууль нь нийгмийн шинжлэх ухаан болон менежментийн чиглэлээр улсдаа 5-т, инженер болон технологийн чиглэлээр 6-т, анагаахын эм зүйн чиглэлээр 6-т, урлаг, утга зохиолын чиглэлээр 9-т тус тус ордог БНСУ-ын тэргүүлэх сургуулиудын нэг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй